Хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

Хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү

Хаагдсан сургуулийн ашгаас ардын хүүхдийн эрх илүү

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн оны хичээлийн жил эхлэхийн өмнө 13 дээд сургууль, коллежийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдээлсэн. Тэрбээр Монгол Улсад 147 мянган оюутан 88 их дээд сургуульд суралцдаг. Үүнээс 14 их сургуульд 108 мянга нь суралцаж байна. Намар 140 мянган оюутны эцэг, эх цалингийн эсвэл тэтгэврийн зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж байна. Жил бүр 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл арилжааны банкуудаас гардаг. Тиймээс их, дээд сургуулиудад тавих шаардлагаа бид өндөржүүлнэ гэдгийг онцолсон.  Энэ дагуу дээд сургуулиудыг нэгтгэх, зарим сургуулийн оюутныг төрийн өмчийн их сургуульд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авсан. Одоогоор Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэй 60 гаруй их, дээд сургууль, коллежи үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.

Тэгвэл дээд боловсролын сургалтыг чанартай болгож, хөдөлмөрийн зах зээлд сайн боловсон хүчин бэлтгэж гаргадаг болгохын тулд хэрэгжүүлж буй бодлогынхоо талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Оюутан болсон нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ээж аав, эмээ өвөө нь арилжааны банкуудаас дөрвөн жилд дунджаар 12-15 сая төгрөгийн цалингийн, тэтгэврийн зээл авдаг.

Дээр нь хувцас, байр, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн.

Аль нэг сургуулийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү ардын хүүхдийн эрх ашиг, аав ээжүүдийн нийгмийн баталгаа, төлбөрөөс үүдэлтэй ядуурлын эрсдэлээс хамгаалах нь төрийн үүрэг байх болно" гэж мэдээлсэн.

Гэсэн ч багшлах боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг нь шаардлага хангаагүйн улмаас  үйл ажиллагааг нь  зогсоосон зарим сургууль өөр бусад сургуультай нэгдэх, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг асуудал үүсч буй.

Тухайлбал, дээд сургуулийн үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй "Маргад" дээд сургууль энэ жил цахимаар элсэлтээ авч байгаа юм. Харин "Түшээ" дээд сургууль,  "Далай ван" дээд сургуулиуд "Идэр их" сургуультай нэгджээ.

"Номэро" дээд сургуулийн хувьд энэ жил элсэлт авахгүйгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол "Газарчин" дээд сургууль элсэлтээ зогсоожээ.

Харин "Зүүн хүрээ" коллеж, Монголын менежмент, технологийн дээд сургууль, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль, "Рафлекс" олон улсын институын Улаанбаатар дахь салбар сургууль,Чингис хаан дээд сургууль, Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэрэг сургуулиуд элсэлт хийх эсэх нь  тодорхойгүй байгаа юм. Ямартай ч Боловсролын яам сайдын ам гарсан асуудалд анхаарч, хаагдсан сургуулиудын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж