Өмнөд Солонгос дахь монгол иргэдэд сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос дахь монгол иргэдэд сэрэмжлүүлж байна

Өмнөд Солонгос дахь монгол иргэдэд сэрэмжлүүлж байна
Өмнөд Солонгосын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар дараагийн зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч байна. Үүнтэй холбоотойгоор тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг мэдэгдлийг гаргалаа.
Мэдэгдэлд, Канвон мужийн Ёндун, Кёнбүгийн хойд хэсэг буюу Дунхэ орчмоор их хэмжээний аадар бороо орж, 9-11-ний өдрийн хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Мөн энэ өдрүүдэд далайн эрэг орчмын газар, аялал зуучлалын ресорт зэрэг газруудаар аялахгүй байхыг санууллаа. Түүнчлэн иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, гар утсанд ирж буй сэрэмжлүүлэх мессежийг анхааралтай харж, хар салхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байх, гол мөрөн, далайн эрэг орчмоор явахгүй байх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий аюултай бүсээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хэрэв иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих яаралтай тусламж 119, гэмт хэргийн дуудлага 112, санал гомдол мэдүүлэх 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн 010-9595-3464 шуурхай дугаар, Пусан хот дахь Консулын газрын 010-5339-6090 шуурхай дугаарт тус тус холбогдож мэдэгдэхийг анхааруулжээ.
Гадаадын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар өнөөдөр Чежү арлын өмнөд хэсэг, Ганвон, Хойд Гёнсан муж зэрэг газарт хамгийн түрүүнд бороо орно. Үргэлжлээд нутгийн нийт хэсгээр шөнөдөө бороо орж, Пүрэв гаригт  ч үргэлжлэнэ. Нутгийн төв хэсгээр Баасан гаригийн өглөө хүртэл бороо үргэлжлэх төлөвтэй байна. Ганвон муж болон зүүн эрэг орчимд хур тунадасны хэмжээ 400-500 мм хэмжээтэй байх бол бусад нутгаар 200 мм-ээс бага хэмжээтэй байх магадлалтай. Нутгийн зүүн өмнөд хэсэгт салхины хурд Лхагва гаригаас Пүрэв гариг хооронд хамгийн ихдээ 145 км/цаг хүрэх бол Инчон болон төвийн бүсэд 110 км/цаг, нийслэл орчимд 90 км/цаг хүрэх төлөвтэй байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж