“Нүүдэлчин монгол 2023” фестиваль ирэх 7 хоногт болно

“Нүүдэлчин монгол 2023” фестиваль ирэх 7 хоногт болно

“Нүүдэлчин монгол 2023” фестиваль ирэх 7 хоногт болно

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 18-20-нд болох тов гарчээ. Өнгөрсөн жил Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж байсан өртөөчилсөн өдөрлөг гадаадын гэлтгүй дотоодын иргэдийн ч анхаарлыг татаж чадсан.

Фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн долоон ай савд хамаарах 362 өвийг танилцуулж байгаагаараа онцлог. Энэ жилийнх өнгөрсөн оныхоос илүү өргөн дэлгэр болох бөгөөд хөтөлбөр ч баялаг байгаа аж.

Тодруулбал, монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд, идээ ундаа, 21 аймаг, нийслэлийн авьяаслаг оюунлаг өвлөн уламжлагчдын шилдэг үзүүлбэр, тоглолт нүүдэлчдийн ахуй соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Уг фестивалийг зорин ирэх хүмүүс үндэсний хувцсаа өмсөн ирж, нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагчдын гурван хүрээ, 30 өртөөг дамжин, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцах боломжтой. Мөн энэ өдрүүдэд нийтийн тээвэр тус чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖАРГАЛСАЙХАН 2023-08-10 64.119.16.143

өнгөрсөн жил горхи тэрэлж болсон энэ жил хаана болох гээд байгаа юм тодорхойгүй юм бичээд мэдээ оруулсан байх юм н**ш news.mn сайт

Avatar

ИРГЭН 2023-08-10 202.9.47.16

Зохион байгуулж байгаа газрууд энэ өдрүүдэд нийтийн тээвэр тус чиглэлд ямар маршрутаар үйлчилэхийг зарламаар байна. Газрын зураг дээр байдаггүй юм байна. Иргэдээд мэдээллээ бүрэн өгч баймаар юм. дандаа дутуу дулимаг юм хийж байх юм

Avatar

зочин 2023-08-10 64.119.18.247

наадам болох газар нь шаардлага хангахгүй газар даа, хүй долоон худаг монгол наадам цогцолборын талбайд хийвэл засмал зам, зогсоол, ОО , цахилгаан гээд дэд бүтэц нь шийдэгдсэн газар юмсан, яагаад дэд бүтэцгүй газар хийгээд байдаг юм, энэ талаараа тайлбар хийгээч

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.181.206

энэ жил тэгээд хаана болох гээд байгаагаа бичээч.

Avatar

ИРГЭН 2023-08-10 202.9.47.56

энэ өдрүүдэд нийтийн тээвэр тус чиглэлд ямар маршрутаар үйлчилэхийг зарламаар байнаа

Avatar

cowijix860 2023-08-10 103.31.94.15

Outstanding work, Mike. I applaud your efforts since I currently make more than $36,000 every month from just one straightforward web business. Even though these are the most fundamental internet operations tasks, you may start bs-06 making a respectable online income with as little as $29,000.

.
.

Now Here —————> https://rb.gy/135d8

Avatar

Нэргүй 2023-08-10 213.87.131.204

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж