Хятадын зарим компанид хөрөнгө оруулахыг Байден хориглов

Хуучирсан мэдээ: 2023.08.10-нд нийтлэгдсэн

Хятадын зарим компанид хөрөнгө оруулахыг Байден хориглов

Хятадын зарим компанид хөрөнгө оруулахыг Байден хориглов

Байдены засаг захиргаа Хятадын зарим компанид хөрөнгө оруулахыг хориглох тухайгаа өчигдөр /2023.08.09/ танилцууллаа. Үүнд, квант тооцоолол, дэвшилтэт чип, хиймэл оюун ухааны чиглэлийн компаниуд багтаж байна. Энэ нь Хятадын арми АНУ-ын технологи, хөрөнгө рүү нэвтрэхийг хориглох зорилготой. Ерөнхийлөгч Жо Байдены танилцуулсан шинэ захирамж ирэх оноос эхлэн хэрэгжинэ.

Эдгээр салбар дахь технологийн дэвшил нь үндэсний аюулгүй байдлын томоохон эрсдэлийг бий болгоно гэж АНУ үзсэн. Харин Хятадын тал энэ шийдвэрийг технологийн дэвшлийг нь хязгаарлах зорилготой үйлдэл гэжээ. Тус улсын Худалдааны яам уг тушаалд маш их санаа зовниж буйгаа өнөөдөр мэдэгдсэн. Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниссэнээс хойш зогсонги байдалд ороод байсан хоёр орны харилцаанд энэ шийдвэр сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливаны нэрлэснээр "жижиг талбай, өндөр хашаа стратеги" гэх цуврал арга хэмжээний сүүлийнх нь энэ болж байна.

АНУ-ын зарим албан тушаалтанд энэ арга хэмжээ хангалтгүй байгаа аж. Тухайлбал, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Никки Хейли хэлэхдээ "Хятадын армийг санхүүжүүлэхээ зогсоохын тулд бид технологи, цэргийн компаниудад чиглэсэн АНУ-ын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь зогсоох ёстой" гэв.

Эх сурвалж: FINANCIAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж