"Бид ногдол ашгаа үхэн үхтлээ шаардана"

"Бид ногдол ашгаа үхэн үхтлээ шаардана"

"Бид ногдол ашгаа үхэн үхтлээ шаардана"

Иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.08.10/ ногдол ашгаа авахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлэв.


Иргэн Г.Хажидмаа:

-Иргэдийн төлөөлөл "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаа, нөхцөлтэй очиж танилцсан. Тэнд бүтээн байгуулалт хийж угаах, баяжуулах үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулаад 40-50 хувьтай барилгын ажил нь үргэлжилж байна. Биднийг ногдол ашиг шаардаад эхлэхээр хэн нэгэн хүн занаж, айлган сүрдүүлж байна.  УИХ-ын нэр бүхий гишүүдээс дарамт ирж, цагдаагаас дуудуулж байна. Тиймээс бид энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсч байна.

Ерөнхийлөгч болон МАН анх төр барьж эхлэхдээ мөрийн хөтөлбөртөө баялагтаа эзэн монгол иргэнийг бий болгоно гэсэн. Хэзээ баялагтаа эзэн болох вэ. Ирэх аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой"-н онцгой дэглэм зогсоно. Үүнтэй холбоотойгоор бид урьдчилж ногдол ашгаа шаардаж байна.

Иргэн н.Адьяасүрэн:

-Бид ногдол ашгаа үхэн үхтлээ шаардана. Энэ бол бидний ирээдүйд хэрэгтэй. Стратегийн орд нэртэй газрыг хууль баталж авчихаад ард түмнийг оруулдаггүй, эрх мэдэлтнүүд хувьцааг нь хулгайлж иддэг тогтолцоог бий болголоо. Тийм учраас ард түмэн ногдол ашгаа авах ёстой. Ядаж 51 хувийг ард иргэд, бусдыг нь төр мэддэг болох ёстой. Ийм жишиг тогтоохын тулд тэмцэж байна. Одоо Хятадаас коксожсон нүүрс оруулж ирж турших асуудал яригдаад байна.

Хэнтийгээс гарч ирсэн удирдлагуудаа тэр туршилтаа Хэнтийн вант улсдаа очиж хий.  Монголын ард түмний өмнөөс салаавч биш зангидсан хоёр гараа өгье. Монголчууд бүгдээрээ бухимдаж байна гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2023 оны хоёрдугаар сард цагаан сараас өмнө тараахыг иргэд шаардсан. Гэвч ногдол ашиг өгөх нь эдийн засгийн өгөөжгүй талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн. Харин 2020 онд анх удаа ашигтай ажиллаж, нэг иргэнд ногдол ашиг болгож 96 мянган төгрөг олгосон.  2021-2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК томоохон төслүүдийг эхлүүлсэн.

Бэлэн мөнгө тарааснаар инфляци өсөх, бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их. Тиймээс Засгийн газар ногдол ашгийг багахан мөнгөн дүнгээр давтамжтай өгөхөөс татгалзаж байгаа.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас ч мөн зөвлөсөн. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өртэй, мөн төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилт төлбөрийн өр байж байгаа. Эдгээр өрийг төлж барагдуулахгүй тохиолдолд ирэх жилээс эхлэн дахин алдагдалтай ажиллах эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар болон Эдийн засаг хөгжлийн яамнаас эдгээр өр төлбөрийг эхний ээлжид төлөх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр цаашид ард иргэдийн хувьцааг үнэ цэнтэй болгох боломжтой.

Тухайлбал, 2021 оны ашиг 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг иргэдэд хувааж үзэхээр нэг хүнд 15 мянган төгрөг, 2022 онд 110 гаруй тэрбум төгрөг ногдол ашиг нэг хүнд оногдох тооцоолол гарсан.

Тэгэхээр энэ ашгийг иргэдэд тараах нь зөв биш. Тараасан тохиолдол эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орно” гэдэг хариултыг өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн1 2023-08-10 202.126.89.196

энэ хэнтийхнийг хэн ингэж хувиарлачихаав маш их ашиг сонирхол байна хаана ч очисон хэнтийн өлбийсөн юмнууд сандал ширээ бөглөөд цүнх барисан шука нар байж бхын

Avatar

Иргэд 2023-08-10 202.126.89.196

албан тушаалтнууд нь ар өвөр амраг садан аав ээж үр хүүхдээрээ нийлж бусдыхаа боломжийг хулгайлж цөлмөж байхад бид яагаад баялагаасаа өчүүхнийг түртэх ч эрх байдаггүйн дэндүү хүлцэнгүй чимээгүй цөлмүүлээд дуусах ёстой юу

Avatar

Нэргүй 2023-08-10 213.87.131.204

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-08-10 202.126.90.97

энэ хүмүүс 15000 төгрөгийн ногдол ашиг нэхэж жагсахаар өдөрт 50-70К цалинтай ажил хиймээр дээ

Avatar

Ганаа 2023-08-10 66.181.181.155

Буруу шаардлага тавиад байна, нэг удаа ногдол өгөөд л болино, тэгээд дахиад л гуйлгуулна. түүний оронд иргэдэд ногдох хувьцаануудыг эргэлтэд оруулах шаардлага тавих хэрэгтэй шүү дээ, хэрэв эргэлтэд оруулж чадвал хүссэн хүсээгүй ногдол ашиг өгнө шүү дээ, дахих дахин царай алдах шаардлага байхгүй шүү дээ,

Avatar

Нэргүй 2023-08-10 202.126.88.100

2018 оноос хойш 4 өвөл сайжруулсан шахмал түлшинд татаас өгч та бүхний ашиг агаарт шатаад дууссан
Энэ өвөл 188 тэрбумаар бас туршилт хийх гэж бна

Avatar

Нэргүй 2023-08-10 150.129.143.211

Нээрээ Хэнтийн тэнэгүүд дүүрсэн аймагтаа турш нэгч гэсэн тэнэгээр цөөрөх юм билүү

Avatar

Нэргүй 2023-08-10 103.229.121.89

Энийг заавал авна шүү, хүмүүсээ

Avatar

Нэргүй 2023-08-10 150.129.142.4

энэ хулгайчид идэж болдог ядарсан ард иргэд ноогдол ашиг аа авч хувмйн хэрэгцээ амьдрал ахуй эрүүл мэнд дээ хэрэглэмээр л бна ш тэй баялагтаа эзэн монгол гээд бсан бол баялагтаа эзэн олигархууд болсон бна ш тэй

Avatar

Зочин 2023-08-10 66.181.161.143

Уг нь авчмаар байх юм. Ковидоос хойш огт авсангүй. Яг үнэндээ эрх баригч нам хуваагаад идчихсэн юм биш үү?

Avatar

зоч 2023-08-10 192.82.68.139

ТТ-г хужаад зараагүй 10 жил дарсан тул СҮ-г хамгийн ихээр мууллаад байдаг улсад энэ хувьцааг өгөхийг санаачлан хэрэгжүүлсэн Сү гээд занаад байх тул хувьцаа хамаагүй байх аа.

Avatar

Баталгаатай үнэн 2023-08-10 192.82.81.182

Өгнө 2024 оны сонгуулийн өмнө өгнө

Avatar

Нэргүй 2023-08-10 150.129.140.112

Хүүк та нарт би хайртаа жаргаана гэж хэлээд авах юмаа авсан одоо бол уртын амралтаа авцан жаргажээ байгаа хүн та нар бол огтоо ххмаагүй шүү дээ үхэнэ л биз гэнэ

Avatar

Нэргүй 2023-08-10 92.38.183.175

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-08-10 103.254.123.181

за одоохон огцорьё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж