Нарны хороололд тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдлээ

Нарны хороололд тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдлээ

Нарны хороололд тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдлээ

НЭМЭЛТ: 

Улаанбаатар хотод өнөөдөр /2023.08.10/ тарваган  тахлын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, энэхүү тарваган тахлын шинэ халдвар Нарны хороололд бүртгэгджээ.  Энэ цаг мөчид эрүүл мэндийн байгууллага голомтын бүсэд ажиллаж байна.

Эргэн сануулахад, энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтлын 5 хүнийг тусгаарлан эмчилж байгаа юм.


17 АЙМГИЙН 81 СУМ ТАРВАГАН ТАХЛЫН ӨНДӨР ИДЭВХТЭЙ БАЙНА

Он гарснаас хойш Монгол орны 17 аймгийн 81 сум тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна.

Тарваган тахал өвчин нь үхэлд хүгэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг, тарвага болон жижиг мэрэгч амьтад тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг.

2020-2022 онд тарваган тахлаар 9 хүн өвчилж 4 нь нас барсан. Нас баралтын үндсэн шалтгаан нь тарвага агнаж өвчих явцдаа халдвар авсан, мах, дотор эрхтнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам, мах зөөвөрлөж хэрэглэсэн, эмнэлэгт оройтож хандсантай холбоотой байна.

– Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
– Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
– Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
– Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.161.103

муу сдак22п хөдөө г

Avatar

Нэргүй 2023-08-10 192.82.85.32

нарны хорооллын хэддүгээр байранд гарсан вэ.энэ маш аюултай тахал шүү иргэдээ шууд үхэлд хүргэдэг маш халдвартай бараг эмчилгээ байдаггүй шүү.

Avatar

Allets 2023-08-10 103.31.94.15

Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the most basic internet operations occupations, you nd-05 may start making a reliable online income with as little as $29,000.
.
.
Modify your connection—————————>>> Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the

Avatar

ЗОЧИН 2023-08-10 202.9.47.56

нарны хороололд нэн яаралтай хөл хорио тогтоохыг шаардаж байна…..

Avatar

Нэргүй 2023-08-10 213.87.131.204

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.180.236

энэ новшийг тагнуул бариачэээ!!!!!

Avatar

Зочин 2023-08-10 192.82.69.240

Тарваганы агнуурыг хориглож шийтгэл, торгуулийг чангарууляаа. Тарвага иддэг заваан шээшнүүдээс болж хотоороо, улсаараа, дэлхийгээрээ аюулд орох эрсдэл бий шүү.

Avatar

Нэргүй 2023-08-10 43.228.129.4

Хулгана идэхгүй бол үхлээ юу

Avatar

Нэргүй 2023-08-10 122.201.24.212

Хэхэ хөөрхөн хэллээ, гэхдээ энэ бол луйвартай төрийн шоу байх. Олон хулгайг сенсациар мартагнуулж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж