Ким Жон Ун топ генералаа огцруулж, дайнд бэлтгэх тушаал өгөв

Ким Жон Ун топ генералаа огцруулж, дайнд бэлтгэх тушаал өгөв

Ким Жон Ун топ генералаа огцруулж, дайнд бэлтгэх тушаал өгөв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Жанжин штабын дарга, топ генерал Пак Су Илийг албан тушаалаас нь огцруулжээ. Пак Су Ил нь Жанжин штабын даргаар долоон сар ажилласан. Түүний оронд өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан цэргийн дээд командлагч Ри Ён Гилийг томилсон байна.

Ри Ён Гил нь армийн штабын даргаар ажиллаж байсан туршлагатай. 2016 онд суудлаасаа огцорч, албан ёсны арга хэмжээг алгассан тул түүнийг цаазлуулсан байж магадгүй гэж Өмнөд Солонгост яригдаж байв. Гэвч хэдэн сарын дараа тэр дахин гарч ирэхдээ мөн л удирдах албан тушаалд томилогдсон байжээ.

Энэхүү томилгооноос гадна Ким Жон Ун зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цэргийн сургуулилалтыг өргөжүүлэн, дайны бэлэн байдалд байхыг тушаасан байна. Цэрэг армийг дайнд бэлэн байлгахын тулд хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техник ашиглан цэргийн сургуулилалт хийхийг тэр даалгажээ. Тэрбээр Хойд Солонгосын дайснуудын эсрэг авах арга хэмжээг хэлэлцсэн Цэргийн төв зөвлөлийн хурлын үеэр энэ тушаалаа өгчээ. Өнгөрсөн долоо хоногт тэр зэвсгийн үйлдвэрүүдээр зочилсон тухай бид мэдээлсэн билээ.

"KCNA" агентлагийн нийтэлсэн зургуудаас харахад Ким Жон Ун Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон бусад ойр орчмын нутгийг газрын зураг дээр хуруугаараа зааж байжээ.

АНУ болон Өмнөд Солонгос улсууд энэ сарын 21-24-ний хооронд хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ. Энэхүү сургуулилалтыг Хойд Солонгос заналхийлэл гэж хүлээж авч байгаа ажээ. Түүнчлэн тус улс ирэх сарын 9-ний өдөр Бүгд найрамдах улс байгуулагдсаны 75 жилийн ойгоо тэмдэглэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-10 213.87.131.204

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-10 173.66.93.130

За энэ жаал пүтины араас оров оо хөөрхий , нэг сайн ташуурдуулах нь дээ , америк барууныханд .

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.181.175

Энэ нэг юм бас эргүү нь эхэлсэн

Avatar

зочин 2023-08-10 192.82.85.222

тэгээд байлдаач тэнэг бацаан

Avatar

ввю. 2023-08-10 51.15.125.34

вк.

Avatar

ХУУЛЬЧ 2023-08-10 202.9.46.184

ПУТИН.В.В БИШ Л ДЭЭ .,,,, ЗҮГЭЭР Л ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ЧАДВАХЖУУЛЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОВ.,,, ТЭГЭЭД Ч ДАНДАА ДЭЛХИЙН ХОРИГТ,,,ШООВДОРЛУУЛЖ БАЙХААС ҮХЭХ СЭХЭХЭЭ НУТАГТ НЭГТЭНДЭЭ ХАРУУЛЖ БУСДАД ХҮЧЭЭ ҮЗЭҮҮЛЭХ ЮУ НЬ БУРУУ БАЙХАВ ДЭЭ .,,,,ХҮНИЙ б**с ДОЛООЖ НУТАГТ НЭГТНИЙХЭЭ НЭР ХҮНДИЙГ ДООШ ТАТАЖ ГУТААЖ АМЬДАРСАНААС БААТАР БАЙСАН НЬ ДЭЭР ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.189.238

Бас нэг Путин гараад ирлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж