Ким Жон Ун топ генералаа огцруулж, дайнд бэлтгэх тушаал өгөв

Хуучирсан мэдээ: 2023.08.10-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун топ генералаа огцруулж, дайнд бэлтгэх тушаал өгөв

Ким Жон Ун топ генералаа огцруулж, дайнд бэлтгэх тушаал өгөв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Жанжин штабын дарга, топ генерал Пак Су Илийг албан тушаалаас нь огцруулжээ. Пак Су Ил нь Жанжин штабын даргаар долоон сар ажилласан. Түүний оронд өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан цэргийн дээд командлагч Ри Ён Гилийг томилсон байна.

Ри Ён Гил нь армийн штабын даргаар ажиллаж байсан туршлагатай. 2016 онд суудлаасаа огцорч, албан ёсны арга хэмжээг алгассан тул түүнийг цаазлуулсан байж магадгүй гэж Өмнөд Солонгост яригдаж байв. Гэвч хэдэн сарын дараа тэр дахин гарч ирэхдээ мөн л удирдах албан тушаалд томилогдсон байжээ.

Энэхүү томилгооноос гадна Ким Жон Ун зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цэргийн сургуулилалтыг өргөжүүлэн, дайны бэлэн байдалд байхыг тушаасан байна. Цэрэг армийг дайнд бэлэн байлгахын тулд хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техник ашиглан цэргийн сургуулилалт хийхийг тэр даалгажээ. Тэрбээр Хойд Солонгосын дайснуудын эсрэг авах арга хэмжээг хэлэлцсэн Цэргийн төв зөвлөлийн хурлын үеэр энэ тушаалаа өгчээ. Өнгөрсөн долоо хоногт тэр зэвсгийн үйлдвэрүүдээр зочилсон тухай бид мэдээлсэн билээ.

"KCNA" агентлагийн нийтэлсэн зургуудаас харахад Ким Жон Ун Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон бусад ойр орчмын нутгийг газрын зураг дээр хуруугаараа зааж байжээ.

АНУ болон Өмнөд Солонгос улсууд энэ сарын 21-24-ний хооронд хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ. Энэхүү сургуулилалтыг Хойд Солонгос заналхийлэл гэж хүлээж авч байгаа ажээ. Түүнчлэн тус улс ирэх сарын 9-ний өдөр Бүгд найрамдах улс байгуулагдсаны 75 жилийн ойгоо тэмдэглэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж