Агаарын бохирдол эмэнд тэсвэртэй "алуурчдыг" үүсгэдэг

Агаарын бохирдол эмэнд тэсвэртэй "алуурчдыг" үүсгэдэг

Агаарын бохирдол эмэнд тэсвэртэй "алуурчдыг" үүсгэдэг

Хятадын Жэжян их сургууль болон Английн Кембрижийн их сургуулийн судлаачид 2000-2018 оны хооронд дэлхийн 116 улсаас 11.5 сая гаруй хүнд судалгаа хийсний эцэст эмэнд тэсвэртэй бактерийг үүсгэдэг гол хүчин зүйлүүдийн нэг нь агаарын бохирдол гэж дүгнэжээ. Энэ бол есөн бактерийн эмгэг төрүүлэгч, 43 төрлийн антибиотикийг хамарсан лабораторийн шинжилгээний үр дүн юм. Бактер, мөөгөнцөр, шимэгч хорхойнууд эмийн эмчилгээний эсрэг амьд үлдэхийн тулд хувьсан өөрчлөгддөг үзэгдлийн эсрэг олон улсын эрдэмтэд тэмцэж байна. Үр дүнтэй антибиотик байхгүй бол эмэнд тэсвэртэй нян, бактер, мөөгөнцөр нь үхэлд хүргэх аюултай.

Үйлдвэрлэлийн үйл явц, зам тээвэр, нүүрс, мод шатаах зэргээс үүсдэг жижиг тоосонцороор амьсгалах нь эмэнд тэсвэртэй өвчин үүсгэгчээр халдварлах нэг нөхцөл болдгийг эрдэмтэд  өмнөх судалгаагаар олж тогтоосон. Учир нь РМ2.5 гэх нарийн ширхэгтэй тоосонцорт антибиотикт тэсвэртэй олон төрлийн бактери, нян, мөөгөнцөр агуулдаг байна.

Дэлхий дахинд 2019 онд эмэнд тэсвэртэй өвчин үүсгэгчдээс болж 1.3 сая орчим хүн нас барсан тул судлаачид агаарын бохирдол энэхүү хямралыг өдөөж байж болзошгүйг тогтоохоор ажиллажээ.

Антибиотикийн зохисгүй хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэх нь эмэнд тэсвэртэй өвчин үүсгэгчдийг бий болгодог гол хүчин зүйл.

Гэхдээ агаарын бохирдлын нэг хувиар нэмэгдэх нь эмгэг төрүүлэгч бичил биетнээс хамаарч антибиотикт тэсвэртэй байдал нь 0.5-1.9 хувиар нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Агаарын бохирдол болон эмэнд тэсвэртэй өвчин үүсгэгчдийн энэ холбоо цаг хугацааны явцад бэхжсэн. Ерөнхийдөө агаарын бохирдол нь эмэнд тэсвэртэй өвчин үүсгэгчдийн дэлхийн өсөлтийн 11 хувийг эзэлж байна гэж дүгнэсэн байна. 

Бидний хийсэн дүн шинжилгээ нь агаарын бохирдлын түвшин нэмэгдэж байгаа нь өвчин үүсгэгчид антибиотикт тэсвэртэй болох эрсдэлтэй холбоотой гэсэн баттай нотолгоог харуулсан" гэж "The Lancet Planetary Health" сэтгүүлд Мягмар гаригт нийтлэгдсэн судалгааны зохиогчид хэлжээ.

"Антибиотикт тэсвэртэй өвчин үүсгэгчид болон агаарын бохирдол нь дэлхийн эрүүл мэндэд учирч буй хамгийн том аюулуудын нэг. Өнөөг хүртэл бид энэ хоёр хоорондоо ямар холбоотой байж болох талаар тодорхой төсөөлөлтэй байгаагүй ч агаарын бохирдлыг хянах нь хоёр дахин их ашиг тустай болохыг энэхүү ажил харууллаа. Агаарын бохирдлыг бууруулснаар зөвхөн агаарын чанарын хортой нөлөөг бууруулаад зогсохгүй антибиотикт тэсвэртэй бактерийн өсөлт, тархалттай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж судалгааг ахалсан Жэжян их сургуулийн эрдэмтэн Хун Чен тайлбарлажээ.

Эрдэмтдийн хийсэн дүн шинжилгээ нь агаарын бохирдлоос үүдэлтэй антибиотикт тэсвэртэй өвчин үүсгэгчээр 2018 онд 480 мянган хүн нас барсан гэж үзсэн бөгөөд улс орон бүрийн нас барсан жилээс хамаарч 395 тэрбум ам.долларын эдийн засгийн нэмэлт зардал үүсгэдэг гэх тооцоог гаргажээ.

Тэдний загварчлалын үр дүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжийг 2050 он гэхэд дагаж мөрдвөл өвчин үүсгэгчдийн антибиотик эсэргүүцлийг 17 хувиар бууруулж, үүнтэй холбоотой нас баралтаас 23 хувь сэргийлж, жилд 640 тэрбум ам.долларын эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой гэж үзэж байна. Мөн судалгааны үр дүн нь хүрээлэн буй орчны бохирдлыг хянах замаар эмнэлзүйн антибиотикт тэсвэртэй өвчин үүсгэгчидтэй тэмцэх шинэ арга замыг танилцуулснаар нийгэм, байгаль орчинд том өөрчлөлт авчирна гэдгийг онцолжээ.

ИЛҮҮ ИХ АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Гэхдээ "Судлаачид улс орон бүрийн антибиотикийн хэрэглээний ерөнхий түвшин, цэвэр усны хүртээмж, боловсролын арга хэмжээ зэрэг эргэлзээ төрүүлж болзошгүй зарим хүчин зүйлийг харгалзан үр дүнгээ зассан боловч бусад боломжит хүчин зүйлсийг тооцоогүй. Тиймээс антибиотикт тэсвэртэй байдлыг өөрчлөхөд хүргэх агаарын бохирдлын түвшний тодорхой өөрчлөлтийн загвар байхгүй" гэж Нээлттэй их сургуулийн хэрэглээний статистикийн хүндэт профессор Кевин МакКонвэй тайлбарлав. Учир нь антибиотикт тэсвэртэй байдлыг үүсгэдэг хүчин зүйлс нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг гэж тэрбээр үзжээ.

Нэмж дурдахад антибиотикт тэсвэртэй байдлыг үүсгэдэг бусад хүчин зүйлсийг судалгаанд бүрэн авч үзээгүй гэж Лестерийн их сургуулийн хүрээлэн буй орчны эпидемиологийн профессор Анна Ханселл онцлон тэмдэглэв.

Түүний үзэж буйгаар эдгээр нь агаарын бохирдлын түвшин өндөртэй улс орнуудын антибиотикт тэсвэртэй байдлыг тодорхойлох чухал хүчин зүйлүүд байж болох гэнэ.

Энэхүү судалгаа нь "тодорхой заасан өөрчлөлтийг хийснээр антибиотикт тэсвэртэй байдлыг загварчлалын дагуу бууруулна гэдгийг баттай харуулаагүй болно. Тиймээс энэ чиглэлд илүү их ажил хийх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд онцолж байна. Хамгийн гол нь агаарын бохирдол нь эмэнд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлдэг гэдгийг олж мэдсэн нь чухал бөгөөд үүний эсрэг нэмэлт судалгаа хийхийг тэд уриалж байна. 

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж