Хар салхины улмаас Хавайн арал шатаж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.10-нд нийтлэгдсэн

Хар салхины улмаас Хавайн арал шатаж байна

Хар салхины улмаас Хавайн арал шатаж байна

Хавайн арлуудын бүлэгт орших Мауи арал дээр гал түймэр гарснаар зургаан хүн нас барж, 20 орчим хүн гэмтэж бэртжээ. Мауитай зэргэлдээ орших гол Хавайн арал дээр ч хэд хэдэн газарт гал гарсан байна. Нийт долоон газарт гал түймэр дэгдсэн гэж тооцоолсон аж. Ойролцоогоор 29 цахилгааны шон гэмтсэнээр 12 мянга гаруй хүн тог цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарсан байна.

Номхон далайн ойр орчимд дэгдсэн хар салхины улмаас уг гал түймэр гарчээ. Тодруулбал, далайн эргээс хэдэн зуун км зайд дэгдсэн Дора хар салхи болон чийгшил багатай, хуурай агаар галын шалтгаан болсон аж.

Аврах, эрэн хайх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Салхины улмаас аврах ажиллагаанд нисдэг тэрэг ашиглахад хүндрэлтэй байгаа аж. Галаас зугтаж ус руу үсэрсэн 12 хүнийг аварсан гэдгээ АНУ-ын Эргийн хамгаалалтын алба мэдэгдлээ. Нас барагсдын тоо цаашид өсөх магадлалтайг мөн албаныхан анхааруулав. Эд хөрөнгийн хохирлыг хараахан бүрэн тооцоолоогүй байна. Хохирлыг бүрэн үнэлэхэд нэг сарын хугацаа шаардлагатай аж.

Мауи арал нь аялал жуулчлалын алдартай бүс юм. Тиймээс аялагчдыг ирэхийг хориглосон яаралтай тушаалыг гаргаад байна. Мөн аялахаар ирээд байсан 4000 орчим жуулчинг буцаахаар ажиллаж байна. Арлын хүн ам 13 мянга.

Тус арлын Лахайна хот гал түймэрт хамгийн ихээр өртжээ. Лахайна хотын боомт дахь бүх завь шатсаныг нутгийн иргэн хэллээ. "Лахайна хот одоо байхгүй, цаашид ч байхгүй боллоо" гэж нэгэн оршин суугч хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж