Япон эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэв

Япон эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэв

Япон эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэв

Япон улсын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэж засгийн газрын судалгаанд хариулсныг "Nikkei" сонинд нийтэлжээ. Арай өөдрөг төсөөллөөр бол 2005 онд төрсөн эмэгтэйчүүдийн 25 хувь нь хэзээ ч хүүхэдтэй болохгүй насыг барах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн дундаж тооцоогоор тэдний гуравны нэг нь хүүхэдгүй гэж мэдээлжээ.

Япон болон хүн ам хурдацтай хөгширч буй бусад орнуудын хувьд төрөлт нь нэн чухал асуудал юм. Тус арлын улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн цөөн төрөлт бүртгэсэн. Японд сүүлийн долоон жил дараалан төрөлт буурсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн гурав дахь том эдийн засгийг тогтвортой байлгахын тулд цөөн ажиллах хүч, цөөн татвар төлөгчтэй Япон улс дэлхийн хамгийн их өртэй орнуудын нэг болжээ.

"Никкей" агентлагийн мэдээлснээр, хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа эрэгтэйчүүдийн тоо бүр ч өндөр байгаа бөгөөд тэдний 50 орчим хувь нь аав болох хүсэлгүй гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-10 202.9.46.139

Өөрсдөө л мэдэх байх даа

Avatar

zochin 2023-08-10 59.153.86.99

Huuhedtei baih eseh bol tuhain huvi hunii songolt,erh choloonii l asuudal!

Avatar

Нэргүй 2023-08-10 213.87.131.204

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-10 103.229.121.89

Өөрсдийнх нь бага нас аз жаргалгүй өнгөрсөн бол хүүхдээ тийм байлгахыг бас хүсэхгүй, бас нийгмийн гадуурхал, ялгаатай байдал зэрэг нь хүүхэд төрүүлээд өсгөх итгэл найдвар баййхгүй болгож байгаа

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.189.73

ккк. хөмөрсөн тогоондоо сэтгэх юмаа. хамгийн аюулгүй, хүүхэд өсгөхөд хамгийн таатай орон шүүдээ. гол учир нь хэт их арилжааний маркетинг, боловсролын түвшин, хувь хүний ая тух юм шүүдээ. өндөр хөгжилтэй орнуудад гэрлэлт яагаад орой байдаг, төрөлт яагаад бага байдаг. ядуу орнуудад яагаад эрт гэрлэж, жоом шиг үрждэг вэ гээд бодоод үз

Avatar

Нэргүй 2023-08-10 202.9.46.44

Хүн амын хэт их өсөлт бууралт нь , газар нутгийн байршил нягтшилт БАЙГАЛ НИЙГМИЙН бодит зүй тогтлоор явагддаг болов уу ,.. тэгээд ч хөгжлийн явц хүний тоонд бус чанарт шилждэг ч байж болно доо .Ер нь байгалийн хувьсал , нийгмийн хэт өндөр эсвэл буурай байдлууд хоорондоо нягт холбоотой нь мэдээж ч юм уу …

Avatar

Нэргүй 2023-08-10 203.98.76.4

Зөв, Хүүхдээ ТЭЖЭЭЖ, ХҮН ШИГ ХҮН БОЛГОЖ ЧАДАХ ЧАДВАРТАЙ БАЙЖ Л ЭЦЭГ ЭХ БОЛНО. Түүнээс биш Алдарт Эхийн Одон тараах нь ПОПУЛИЗМ-ын Сонгодог Жишээ мөн.

Avatar

ЗӨВ 2023-08-10 203.98.76.4

Төрүүлсэн Үр Хүүхдээ ТЭЖЭЭХ, ХҮН ШИГ ХҮН БОЛГОХ ЧАДВАРТАЙ & ХАРИУЦЛАГАТАЙ Байж л ЭЦЭГ ЭХ БОЛОХ ЭРХ НЭЭГДЭНЭ

Avatar

Zzz 2023-08-10 66.181.161.123

Sain baitsgaana uu?
Amidral zohioj ger bvl boloh amar zvil bish shvv dee.asar ih hariutslaga.Manai Mongold hariutslaga gedeg zvilig sain oilgodoggvi bolhoor salalt ihsej hvvhed unchrvvlj baigaa baihgvi yu.

Avatar

Нэргүй 2023-08-10 150.129.140.112

Ядуу хүмүүс я наг гэдэг эртний үг байдаг нь ядуучууд олон хүүхэд цувуулдаг гэсэн үг

Avatar

Zzz 2023-08-10 66.181.161.123

Yduudaa olon hvvhed tvrvvleegvi baih.tejeej chadah bolhoor turuulj baigaay.

Avatar

Зочин 2023-08-10 66.181.161.143

Нэг зүйлийг анзаарч байна уу? Материаллаг хөгжлийн үед эмэгтэйчүүдийн эрх ашиг илүүтэй ихээр чангарч түүнийг дагаад гэр бүлийн зохион байгуулалт алдагдаж байна. Энэ нь нийгмийг мөхөл рүү нь ойртуулдаг. Түүхэнд ийм үзэгдэл нэг биш удаа гарч байсан. Ид хөгжил цэцэглэлтийнхээ үед мөхсөн нэлээд хэдэн улс бий. Миний хувьд бол хүн ам зүй, нийгмийн харилцааны аасуудал маш их нөлөөтэй. Монголын эзэнт гүрэн ч явж явж эмэгтэйчүүдийн эрх ашиг, тэдний найруулсан хорноос болж задарсан байх үндэстэй.

Avatar

Зочин 2023-08-10 66.181.161.143

Манайд ч өнөөдөр нийгмийн харилцааны уур амьсгал энэ тал руугаа далийчихсан шүү. Манай эмэгтэйчүүд хэзээний эрх чөлөөгөө мэдрээд эхлэсэн. Цөөн хүүхэд, илүүхэн материаллаг хэрэглээ гээд л дайраад байна. Ийм байдал манай нийгмийг уруу руу л чангаана. Нэг мэдэхэд учиргүй бийлэгжүү эмэгтэйчүүд голлосон нийгэм болно доо. Эрчүүд нь янз бүрийн хэлбэрээр гэр бүлээ тэтгээд эцэст нь яагаа ч үгүй эрт погдойцгоосон байна. Одоо эхлэл нь явж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж