Япон эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.10-нд нийтлэгдсэн

Япон эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэв

Япон эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэв

Япон улсын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэж засгийн газрын судалгаанд хариулсныг "Nikkei" сонинд нийтэлжээ. Арай өөдрөг төсөөллөөр бол 2005 онд төрсөн эмэгтэйчүүдийн 25 хувь нь хэзээ ч хүүхэдтэй болохгүй насыг барах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн дундаж тооцоогоор тэдний гуравны нэг нь хүүхэдгүй гэж мэдээлжээ.

Япон болон хүн ам хурдацтай хөгширч буй бусад орнуудын хувьд төрөлт нь нэн чухал асуудал юм. Тус арлын улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн цөөн төрөлт бүртгэсэн. Японд сүүлийн долоон жил дараалан төрөлт буурсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн гурав дахь том эдийн засгийг тогтвортой байлгахын тулд цөөн ажиллах хүч, цөөн татвар төлөгчтэй Япон улс дэлхийн хамгийн их өртэй орнуудын нэг болжээ.

"Никкей" агентлагийн мэдээлснээр, хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа эрэгтэйчүүдийн тоо бүр ч өндөр байгаа бөгөөд тэдний 50 орчим хувь нь аав болох хүсэлгүй гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж