БНСУ: Далайн шуурганы улмаас 340 нислэг цуцлагдав

БНСУ: Далайн шуурганы улмаас 340 нислэг цуцлагдав

БНСУ: Далайн шуурганы улмаас 340 нислэг цуцлагдав

Өмнөд Солонгос улсыг өнөөдөр /2023.08.10/ далайн хар шуурга дайрч өнгөрч байгаагаас өмнөд хэсгийн нутгаар хүчтэй аадар орж байна. Тус улсын цаг уурын албанаас мэдээлэхдээ, Ханун далайн шуурга цагт 126 км/цагийн хурдаар Тунён боомтыг дайран өнгөрч байгааг анхааруулжээ. Шуурганы хүч маргааш үүрээр бага зэрэг суларч Хойд Солонгосыг дайрах төлөвтэй байгаа аж. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж, шуурганы бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан байна. Тус улсад өнгөрсөн сард төв болон өмнөд хэсгээр их хэмжээний бороо орсноос үерийн гамшиг болж 47 хүн амь үрэгдсэн учраас гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн авч хэрэгжүүлэх нь чухал болохыг онцолжээ.

Далайн шуурга өчигдөр өмнөд хэсгийн Чежү арал болон өмнөд хэсгийн Чанвон хотыг дайран өнгөрөхөд 30 см хур тунадас орсон байна. Гамшгийн бүсээс өнөө өглөө гэхэд 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд мэдээлжээ.

Түүнчлэн 340 орчим нислэгийг цуцалж, 400 орчим автозамыг хааж, 60 орчим завь, усан онгоцыг далайд гарахыг хориглосон гэв. Мөн сургууль, цэцэрлэгийг шуурганы үеэр хаахыг үүрэг болгож, эргийн газруудад хүчтэй давалгаа, уулархаг нутгаар хөрсний нуралтаас сэрэмжлүүлсэн байна.

Ханун далайн шуурга Өмнөд Солонгост ирэхийнхээ өмнө Японы өмнөд хэсгийн дайрч, Кагошима мужид 12 мянга орчим өрх гэрэл цахилгаангүй болжээ. Түүнчлэн долоон хүн салхинд хийссэн зүйлд цохиулснаас гэмтсэн байна.

эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-10 213.87.131.204

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-10 203.98.76.4

Дэлхий улс орнууд Ковидын дараах унасан Эдийн Засгаа сэргээх гэж хамаг Аж Үйлдвэрүүдээ ажиллуулаад хэрэгтэй хэрэггүй бараа таваар үйлдвэрлэснээс Хүлэмжийн Хийн Ялгарад ихсэж Байгаль Орчин буцаад улам Доройтосноос ийм Гамшигууд Нүүрлэж байна даа….Хүн Төрлөхтөн БУДДА-гийн Замналаар Аж Төрөх Цаг Хэдийн ирждээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж