Хар салхины улмаас Улаанбаатар-Сөүлийн нислэгийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2023.08.10-нд нийтлэгдсэн

Хар салхины улмаас Улаанбаатар-Сөүлийн нислэгийг цуцлав

Хар салхины улмаас Улаанбаатар-Сөүлийн нислэгийг цуцлав

Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу өнөөдрийн /2023.08.10/ Улаанбаатар -Сөүл – Улаанбаатар чиглэл, Улаанбаатар – Пусан – Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг цуцалжээ.

БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж байгаагаа "МИАТ" компаниас мэдэгдэв.

"МИАТ" ТӨХК нь нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигч та бүхэн тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөхийг анхаарна уу гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж