Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр өчигдөр /2023.08.09/ Ардчилсан намын төлөөлөгч М.Тулгат руу Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх салаавч гаргасан асуудал гарсан. Тодруулбал, НИТХ-ын ээлжит хурлаар үерийн дараах нөхцөл байдлыг хэлэлцэж, энэ үед М.Тулгат долдугаар сарын 5-наас хойш үерт өртөж хохирсон иргэдийг БЗД анхаарч ажиллаагүй талаар ярьсан. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга асуудлыг улстөржүүлж, АН, МАН гэх хэсэгт хуваалгүй бодит нөхцөл байдлын талаар асуувал хариулахад нээлттэй. Гэхдээ М.Тулгатыг асуудлыг санаатайгаар улстөржүүлж байна гэсэн юм. Улмаар хэсэг хугацаанд маргалдаж, хуралдааны дэгт шилжсэн.
Энэ талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "Хурлын үеэр их бухимдсан, иргэдээсээ хүлцэл өчиж байна" хэмээн дараах хариу тайлбарыг өгөв.
Тэрбээр, иргэдтэйгээ уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцаагүй мөртлөө асуудлыг улс төржүүлж, тайзан дээр гарч микропон ашиглаж худал попрохоо болих хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд БЗД-ийн 21, 27, 29 дүгээр хороонд болсон байгалийн гамшиг М.Тулгат төлөөлөгчийн тойрог.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд тэр энэ тойргоос гарсан. 2016 онд тухайн бүсэд том үер болж байсан. Тухайн үед ямар арга хэмжээ авсан. 2012-2016 он хүртэл Ардчилсан нам засаг барьж байсан. Гэвч гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ямар ч төлөвлөгөө гаргаагүй. Тийм байж өнөөдөр НИТХ-ын үеэр үймүүлж, тайзан дээр гарч, индэр ашиглаж худал мэдээлэл өгч, дэг зөрчсөнд миний бие бухимдсан.
Нэг үеийн залуучууд дүүргийнхээ төлөө нэгдэж ажиллах боломжтой. Гэтэл санаатайгаар хурлын дундуур тайзан дээр гарч попорсонд би бухимдсан. Үер усны дараах нөхцөл байдалд АН, МАН ялгаагүй л буруутай. Бидэнд шийдэл гарц хэрэгтэй. Түүнээс попрох асуудал биш. Дөрвөн хүн амиа алдсан харамсалтай нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс улаан цайм жүжиг тоголж, попорсонд бухимдсан.
Сөрөг хүчин мэдээж дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй. Гэхдээ ёс зүйтэй байх нь зөв.
Холбоотой мэдээ