БАЙР СУУРЬ: Хагас кокс нүүрс түлэх хэрэг байна уу

БАЙР СУУРЬ: Хагас кокс нүүрс түлэх хэрэг байна уу

БАЙР СУУРЬ: Хагас кокс нүүрс түлэх хэрэг байна уу

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр /2023.08.09/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт  оруулж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177.5 тэрбумаар бонд гарган, БНХАУ-аас коксжсон нүүрс авах санал гаргасныг НИТХ-ын гишүүд дэмжсэн. Энэ талаарх байр суурийг хүргэж байна. 


"Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ: 

-Надад эрх байсансан бол 177 тэрбум төгрөгөөр Хятадаас хагас кокс буюу "жигнэж" тортогийг бууруулсан нүүрс авч ирж түлэхийн оронд нийтийн байна уу, хувийн байна уу хамаагүй 1000-2000 өрхийн утаа багатай дулаан сууцыг зээлээр шийдэх байсан.

Хагас коксжуулсан нүүрсэн түлшний өртөг баримжаалбал 1 тонн тутамд 1.5 сая төгрөг болох байх. Жил бүр утааны эсрэг мөнгөөрөө гэр хорооллыг барилгажуулаад байвал үр дүнд хүрнэ.

Утааны эсрэг арга хэмжээг богино, дунд, урт хугацааны гэж ангилах буруу юм байна. Богино хугацааны шийдэл гэж байхгүй. "Утааны эсрэг" бүх мөнгөөрөө гэр хорооллыг барилгажуулж хашаандаа эсвэл нийтийн дулаан сууц барихыг дэмжмээр байна. 2018 онд хэлж байсан үгээ тоть шиг давтсаар л байна! Мэргэжлийн хүн бодлоо хэлэх нь улстөржиж байгаа хэрэг огт биш гэдгийг нэмж хэлье.

Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 

-Туршилтаар мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.

Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв, нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна.

Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм.

НИТХ-ын төлөөлөгч М.ТУЛГАТ: 

-Мөнгө босгож нийслэлийн тулгамдсан асуудлаа шийдэж болно. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулах гэж байна гэдгийг үзэхээр 170 тэрбум төгрөгөөр нь хагас коксжих нүүрс буюу асаагч худалдаж авна гэнэ. Утааны асуудлыг үндсээр нь шийдэхгүй жил болгон ингэж шийдэх нь ээ.

Хоёрт, 150 тэрбум төгрөгөөр "Алтай" хотхоноос Сонсголонгийн гүүр хүртэлх "Сэлбэ сэргэлт"-ийн бүтээн байгуулалтын ажлыг хийх гэнэ.  Өнөөдөр иргэдэд тулгамдаж буй асуудлыг бондоор шийдэхгүй гэдэг нь тодорхой байна.

Ардчилсан нам төсвийн тодотгол дээр үерт өртсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг тусгахыг шаардаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Ямар ч гарц гаргалгаа алга. Нийслэлийн удирдлагын зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас тэр асуудлаа даатгалаар шийд гэдэг хариултыг өгөх гээд байна. Энэ бол авлигын үер. Яагаад нэг ч албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна вэ. Сая болсон Дарь-Эхийн үер жалганд буусан зөвшөөрөлгүй хэдэн айлын буруу болж байна. Хэн нь хотоос хэдэн километр зайнд өчнөөн га газар хашаалаад, хэн нь гуу жалганд алга дарам газарт авч байгааг бүгд харж байна. Энэ шударга бус асуудалтай тэмцэх ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-10 202.126.88.166

Орон сууц барьж л энэ асуудлыг шииднэ, өөр гарц байхгүй. Хэрэв сонгуулийн мөнгө босгох зорилготой бол асуудал хүндрэхл байхдаа.

Avatar

Нэргүй 2023-08-10 213.87.131.204

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.161.188

эхлээд утаагүй зуух туршлаа 4 жилд утаагүй түлш туршлаа 30 жил туршлаа. Одоо туршилтаа дуусгаж ажил хэрэг болгомоор. Эсхүл цахилгаан станцаа барих хүртэл цахилгааны үнийг тодорхой хувиар бууруулах нь зүйтэй

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.191.179

МАН -ын Сонгуулийн хулгай эхэллээ

Avatar

эх оронч 2023-08-10 202.9.47.29

Чойжилсүрэнг сайн мэднэ.Түүний компани хотын олон газар газар хөдлөлтөд тэсвэргүй, арандаа шиг андөр нарийхан барилгууд хэдэн мянгаар нь барьсан.Хувийн компаниа хөгжүүлэхийн төлөө амиа тавьдаг.Төртйн ажлаа огт хийдэггүй санаа тавьдаггүй олигарх.Сүүлийн 15 жил дуншуулж байгаа 5-р цахилгаан станцаа яаралтай барьж эрчим хүчний эх үүсвэрээ найдвартай хямд болго.Тэгээд өрхүүдгийг цахилгаан халаагуур хэрэглүүл.

Avatar

ЧОЙЖИЛСҮРЭРЭЭЭЭЭЭН!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2023-08-10 193.148.19.214

ТУРШИЛТААР ИЙМ ТИЙМ ГЭЭД САЙХАН ТОО ЯРЬДАГ, АМЬДРАЛ ДЭЭР НААД х***а КОКСУУД ХҮНИЙ АМИНД БҮҮР Ч ХОРТОЙ ЮМ ИРНЭ, БОЛЬ НОВШОООООООО. ХАЛХЫН ГАЗАР НУТГИЙГ БАГАГҮЙ ЦУСАЛЛАА, ОДОО ХАЛХУУДЫН ЭРҮҮЛ МЭДНЭЭД ТОГЛОХГҮЙ ШҮҮ. НОВШООООООООООООООООО !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.188.106

5 tolgoin ugaasa utaa tortogui ilch saitai shuud tuleh heregtei

Avatar

ЧОЙЖИЛСҮРЭНГ ИНГЭЭХ ЮМ БОЛ ОЛОН МАН ЫН ГИШҮҮН ЭСЭГҮҮЦНЭ ШҮҮ,ТЭДНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БИЧИЖ БАЙНА 2023-08-10 103.111.68.3

хАГАС КОКСЖСОН НҮҮРСНИЙ ИЛЧЛЭГ ХЭД БОЛООД БИД АВАХ ГЭЭД БАЙНА ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭНГ САЙДЫН АЛБАНААС НЬ БУУЛГАЛДАА ХОТЫН ЗАХЫН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЧОЙЖИЛСҮРЭН БАГАНУУРЫН НҮҮРС ТҮЛҮҮЛЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ХОТЫН УГААРЫН ХИЙН ДЭГДЭЛТ НЭМЭГДСЭН ШҮҮ ДЭЭ,ҮГ ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАРАГ ХОТЫН ЖИЖИГ ЗУУХАНД ШАХМАЛ ШҮЛЖЭЭР ТҮЛҮҮЛЖ БАЙХАД УГААРЫН ХИЙ ЭРС БАГАССАН ИНГЭЖ НЭГ АЖЛЫГ НӨГӨӨГӨӨР УНАГАЖ ЗӨРҮҮНД НЬ ХАГАСКОКСЖСОН НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХТЭР ИХ МӨБНГИЙГ УЛСААСГАРГАХ МАГАД ТЭР ОРУУЛЖ ИРЭХ ТЕНДЕРТ НЬ ӨӨРИЙНХ НЬ

Avatar

Buyn 2023-08-10 202.126.89.143

Nuurs Tulsen ni Nugel bolno. Tgheer Uhaantai Humuus Tsahilgaan Halaaguuraa avtsgaa. Mash ih hemnelt bas dulaaniig tanid amlaj bn. Uhaantaida

Avatar

Иргэн 2023-08-10 202.126.90.35

Шахмал түлш хийх нарийн технологийг манайх мэдэхгүй дээ.Шууд технологийг нь гаднаас
худалдаж авах хэрэгтэй.Солонгост шахмал түлш хийх үйлдвэртээ гадны хүмүүс оруулдаггүй гэсэн .Тэгэхэд манайх үйлдвэрнэ гэдэг том технологийн зөрөө байна даа.

Avatar

Зочин 2023-08-10 124.158.66.102

За арайчдээ өөрсдөө нүүрсээ коксжуулаачээ. Үгүй бол агаарын бохирдолтойгоо байж байя. Агаарын бохирдол ч буурна гэж байхгүй. Чойжилсүрэн чи улсаа андуурсан байна. Манай улс гаднаас кокжсон нүүрс авчирч түлэхээр баян улс биш. Чи наад санаагаа өөр улсад хэрэгжүүлэгдсэн үү? Шунал ихэдвэл шулам болно Чойжилсүрэээн гуай‼️

Avatar

Uls 1t 2023-08-10 202.126.89.143

Nuurstei Uls Nuurs Hudaldaj avah ym gene. Nuurs l bol Nuurs utaa nas salgah setgel alga. Iimerhuu Homhoi Zalitai humuus uls turuus hol bailgaad Ogtsruulsugai. Chaddag Setgeltei ni oldono bizee.

Avatar

Нэргүй 2023-08-10 66.181.188.176

Би яаралтай 3р цахилгаан станцын шинэчлэлтийн ажлыг 8 сард багтаан эхлүүлж чадна. Төлөлтийн график гарган 2025 онд бүрэн шинэчилж дуусахад Оросоос эрчим хүч худалдан авахгүй, нэмээд 50000 айлыг хэрэглээний халуун устай болгох эхлэл тавигдана

Avatar

Иргэн 2023-08-10 192.82.84.41

Эргүү мал авилгачид Хэний лобби болоод иргэдийн төлөөлөгчид гэдэг авилгачид баталж бгаа юм бол доо. Яаж эргүүтэхээрээ хямд зарсанмнүүрсээ үнэтэй худалдан авах саналыг дэмждэг бнаа. угаах үйлдвэр барьсан гээд бсан биз дээ эсвэл өөрсдөө угааж болдоггүй юм уу. Энэ мөнгөөрөө орон сууцжуулвалиөөрсдийн хулгайлах мөнгө байхгүй болчих биз. Яаж ийм малнуудыг сонгосон юм вэээээ

Avatar

Хүкийн хорт түлш 2023-08-10 202.21.108.22

Тэгж утаа тортог, үнс тоосыг нь багасгахгүй бол УБ ын агаар, хөрс түрүү жилийнх шиг сүйрэлд хүргэлээ шүү. Түрүү өвөл УБ тэр аяаараа хөх үнсэнд даруулж, хөх угаараар хордож хүн болгон хоолой залгиур, уушиг ноцтой гэмтсэн шд. Одоо маш яаралтай Хүкийн хороос салахгүй бол гамшиг боллоо шүү.

Avatar

Нэргүй 2023-08-10 64.119.19.45

Хүмүүсийн эрүүл мэнд, амь насаар туршилт хийж яасан ханадаггүй юм бэ?

Avatar

Irgen 2023-08-10 172.58.181.215

Erh barigchid gedeg luivarchid ard tymnii hurunguur munch togloh yumdaa Choijilsyren huviin kompanidaa ingej turshdag bolyykk zasgiin gazar erh barigchidiig myy heleh yg duuslaa 30 jil utaa tygjrel hyyhed malchidiin mungu geed toglood duuslaa ard olon maani oilgofog l baihdaa

Avatar

Нэргүй 2023-08-10 129.146.7.216

1 тонн хагас коксжсон брикет Хятадаас 1.5 сая төгрөгөөр худалдаж авах юм бна хэтэрхий үнэтэй байна аа энэ мөнгөөрөө шууд үйлдвэрээ бариа чээ зөндөө л судалсан, онолын болоод туршилтаар батлагдсан асуудал байхад дээр нь дахиж ийм үнэтэй туршилт хийх нь буруу 1 тн брикетний өртгийг тооцоход 4 тн түүхий нүүрсний үнэтэй ойролцоо байх ёстой манай багануурын нүүрс айлд зарах үнэ нь 50 гаруй мян төгрөг бгаа…

Avatar

Зочин 2023-08-10 202.126.89.24

Чойчилсүрэн Хүрэлбаатар 2Ыг зайлуулаад ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж