БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой. Энэ жилийн тухайд “Оюутан цэрэг” сургалт нь нийслэл Улаанбаатар хотод ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон бүсчилсэн хэлбэрээр хөдөө орон нутгийн цэргийн ангиудыг түшиглэн эрүүл мэндийн болон бие бялдарын шалгууруудыг хангасан 1500 залуусыг хамруулан зохион байгуулагдаж байна.
Харин өнөөдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төвд ажиллаж "Оюутан цэрэг" сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Ингэхдээ "Оюутан цэрэг"-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн бэлтгэлжилт, хичээл сургууль хэрхэн өрнөж байгаатай танилцаж, түрүүч, байлдагч нартай уулзалт зохион байгуулсан юм.
Тус сургалтын төвд 19 их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн 700 гаруй оюутан залуус цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна. “Оюутан цэрэг-2023” цэргийн мэргэжлийн бэлтгэл, сургалт нь 6 сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд оюутан цэргүүдийг цэргийн албанд дасгах сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт, цэргийн мэргэжил олгох сургалт, тасаг тоотын жигдрэлтийн сургалт гэсэн 4 үе шаттайгаар явагдаж буй.
Эдгээр оюутан залуус сургалтад хамрагдсанаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний зохион байгуулалт, тэсвэр хатуужил, бие бялдарын өв тэгш хүмүүжил зэрэг олон дадал чавдарыг эзэмшиж байгааг энэ үеэр онцолж байлаа.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг дагалдаж БХЯ-ны СБТГ-ын Дайчилгааны бодлого хариуцсан ахлах шинжээч хурандаа С.Рагчаадорж, ЗХЖШ-ын СБГ-ын орлогч дарга хурандаа Д.Жигжидсүрэн, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, Сургалт бэлтгэл хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Б.Энхзоргол нар ажиллав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж