Он гарснаас хойш экспорт 34.5 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Он гарснаас хойш экспорт 34.5 хувиар өсчээ

Он гарснаас хойш экспорт 34.5 хувиар өсчээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ оны эхний долоон сард Монгол Улс экспортод 8698.5 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 7552.1 сая ам.доллар буюу 86.8 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 413.9 сая ам.доллар буюу 4.8 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 264.4 сая ам. доллар буюу 3.0  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.6 хувийг эзэлж байна.

2023 оны эхний долоон сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 98.9 хувийг  БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 83.0 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.1 хувийг эзлэж байна.

Монгол Улс дэлхийн 67 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  91.8 хувь, Швейцар-т 3.7 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын  96.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж