Шүүхээс Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Шүүхээс Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгалаа

Шүүхээс Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгалаа

Нүүрсний хэргээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулж, яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих хугацааг өнөөдөр /2023.08.09/ сунгажээ. Ингэхдээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл цагдан хорих хугацааг сунгасан гэдгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдлээ.

Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болоод байсныг ийнхүү прокуроос гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна.

Б.Ганхуягийг дараах зүйчлэлээр буруутгаж буй юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

Нийслэлийн Прокурорын газар нь Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 142 хавтас эрүүгийн хэргийг наймдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Иймээс өнгөрсөн өвлөөс эхлэн дуулиан тарьсан эл хэрэгт холбоотой яллагдагч нарыг шүүх хурал хэзээ товлогдох вэ гэдэг нь урьдчилсан хэлэлцүүлгийг зарласны дараа тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж