Нууранд сэлэхээр ороод живжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Нууранд сэлэхээр ороод живжээ

Нууранд сэлэхээр ороод живжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нууранд сэлэхээр орсон 24 настай Т нь амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр/2023.08.08/ болжээ.

Аймгийн онцгой байдлын газарт усанд хүн осолдсон тухай дуудлага ирснээр Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус газарт очиж ажиллан, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн Гахайн байр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 8 км/-т Хэрлэн голд 1 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлага өчигдөр /2023.08.08/ 21:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Ц /50 настай, эмэгтэй/ нь Хэрлэн голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсон байсныг 8 минут ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж