Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр /2023.08.09/ "Хангарьд" ордонд болж байна. Хуралдааны үеэр Ардчилсан намын төлөөлөгч М.Тулгат руу Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, салаавч гаргав. Тэрбээр М.Тулгатыг "Худлаа попрохоо боль. Худлаа хуц. Баас минь" зэргээр харааж, доромжлов. Харин М.Тулгат "Чи наад салаавчаа үерт өртсөн баянзүрхчүүд рүү гарга. Би иргэдийн дуу хоолой болж байна" гэв.
Зодоон цохион хийснээс цагдаад шалгагдаж байсан гэх дуулианд нэр холбогдож явсан Н.Баярмөнх Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2020 онд томилогдсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дүүргээ төлөөлж НИТХ-д, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор тус, тус ажилласан байдаг юм.
“Газарчин” дээд сургуулийг хэл судлал мэргэжлээр төгссөн тэрбээр Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын менежер, мөн сургуулийн Төрийн удирдлагын магистрт тус тус суралцжээ.
- 1992 онд Дархан хотын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан.
- 2008 оноос МАН-ын Бага хурлын гишүүн болсноор орон нутгийн сонгуульд өрсөлдөн, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч болсон,
- 2012 онд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 онд дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр тус, тус сонгогдон ажиллажээ.
Тэрбээр 2011-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2016 онд Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.
Холбоотой мэдээ