Хятадын суртал ухуулга Лондоны гудамжийг дүүргэв

Хятадын суртал ухуулга Лондоны гудамжийг дүүргэв

Хятадын суртал ухуулга Лондоны гудамжийг дүүргэв

Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Коммунист намын үзэл суртлыг сурталчилсан уриа лоозонгоор дүүрчээ. Хятад залуусын шүршиж будсан уг уриа лоозон нь социалист нийгмийн үндсэн үнэт зүйлсийг тодорхойлсон 24 ханз үсгээс бүрдсэн байна.

Социалист нийгмийн үндсэн үнэт зүйлсэд 12 зүйл багтана. Үүнд, хөгжил цэцэглэлт, эв найрамдал, эх оронч үзэл, ардчилал, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, хууль дээдлэх ёс зэрэг барууны орнуудад хэдийнэ танил дасал болсон либерал философи багтдаг.

Энэ мэт уриа лоозон Хятадад нийтлэг үзэгдэл бөгөөд улс даяар зурагт хуудас, сурталчилгааны самбар, төрийн телевизээр байнга гардаг. Гэвч Лондон хотын гудамжинд ийнхүү гэнэт гарч ирсэн нь олны дургүйцлыг төрүүлжээ. Орон нутгийн онцлог шинж чанар бүхий гудамжны урлагийг устгаж, Коммунист намын суртал ухуулгыг дэмжсэн энэ үйлдлийг олон нийт шүүмжилж байна.

Тиймээс анхны уриа лоозонг Ши Жиньпин болон Хятадын Коммунист намыг шүүмжилсэн шинэ граффитаар дарж эхэлжээ. Тухайлбал, ардчилал, эрх чөлөө гэсэн үгсийн өмнө үгүй гэсэн үгийг нэмж бичсэн байна. Мөн тэгш эрх гэдэг үгийн дээр “Гэхдээ зарим нь бусдаас илүү тэгш эрхтэй” гэх мэт засвар хийжээ.

Даваа гаригийн өглөө гэхэд дээрх бүх граффит алга болсон ч үдээс хойш дахин шинэ лоозон, зурагт хуудсаар дүүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын суртал ухуулгын тухай маргаан дэгдэж буй ч үүнийг бичсэн хүмүүсийн анхны зорилго тодорхойгүй. Энэ нь Ши Жиньпиний дэглэмийг дэмжиж буйн илэрхийлэл үү, эсвэл улс төрийн зорилготой хорлон сүйтгэх үйлдэл үү гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-09 109.70.100.71

ikon.mn Орос Украйн мэдээний доор жухаанууд жоом шиг язганаж байна лээ

Avatar

Зочин 2023-08-09 202.126.89.251

х***а нарыг даврааж болохгүй

Avatar

Bi tsever borjigon 2023-08-09 139.5.217.81

Hyataduud haa yavsan gazraa muruu ajlaa hiigeed l yavdag. Baruuniihan deerelhuu uursudiiguu hunii deed gej bur yas mahandaa shingechihsen oilgoltoi humuus.Uursuduusuu l iluu garchihvii gej uhej baidag shig muuhai ajanshintai. Ene aranshin ni bidentei tustei kkk

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.251

чи долоон буудлын х***а юу, зуун айлын х***а юу

Avatar

Нэргүй 2023-08-09 103.229.121.89

Бас сонин хүмүүс шүү, хаа яваа газраа түрэмгийлж л байх юм даа, ингэдэггүй бол эд нарт яагаад дургүй байх вэ дээ

Avatar

Заагч 2023-08-09 202.9.46.46

Хар хятадуудыг нутгаасаа зайлуулж устгаач арчаагvй англисаксончуудаа ийм аймхай арчаагаа алдсан ядмаг улс уу?????

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.132

манайд ч утгаа алдсан хятадын суртал ухуулга

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.100

Iim zavaan baasnuudshdee.

Avatar

kkk 2023-08-09 139.5.217.81

kkk Bidnees arai deer ch yum uu? kkk. Yadaj l hulgai hiihgui olson ajlaa yas hiine shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж