Хятадын суртал ухуулга Лондоны гудамжийг дүүргэв

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Хятадын суртал ухуулга Лондоны гудамжийг дүүргэв

Хятадын суртал ухуулга Лондоны гудамжийг дүүргэв

Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Коммунист намын үзэл суртлыг сурталчилсан уриа лоозонгоор дүүрчээ. Хятад залуусын шүршиж будсан уг уриа лоозон нь социалист нийгмийн үндсэн үнэт зүйлсийг тодорхойлсон 24 ханз үсгээс бүрдсэн байна.

Социалист нийгмийн үндсэн үнэт зүйлсэд 12 зүйл багтана. Үүнд, хөгжил цэцэглэлт, эв найрамдал, эх оронч үзэл, ардчилал, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, хууль дээдлэх ёс зэрэг барууны орнуудад хэдийнэ танил дасал болсон либерал философи багтдаг.

Энэ мэт уриа лоозон Хятадад нийтлэг үзэгдэл бөгөөд улс даяар зурагт хуудас, сурталчилгааны самбар, төрийн телевизээр байнга гардаг. Гэвч Лондон хотын гудамжинд ийнхүү гэнэт гарч ирсэн нь олны дургүйцлыг төрүүлжээ. Орон нутгийн онцлог шинж чанар бүхий гудамжны урлагийг устгаж, Коммунист намын суртал ухуулгыг дэмжсэн энэ үйлдлийг олон нийт шүүмжилж байна.

Тиймээс анхны уриа лоозонг Ши Жиньпин болон Хятадын Коммунист намыг шүүмжилсэн шинэ граффитаар дарж эхэлжээ. Тухайлбал, ардчилал, эрх чөлөө гэсэн үгсийн өмнө үгүй гэсэн үгийг нэмж бичсэн байна. Мөн тэгш эрх гэдэг үгийн дээр “Гэхдээ зарим нь бусдаас илүү тэгш эрхтэй” гэх мэт засвар хийжээ.

Даваа гаригийн өглөө гэхэд дээрх бүх граффит алга болсон ч үдээс хойш дахин шинэ лоозон, зурагт хуудсаар дүүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын суртал ухуулгын тухай маргаан дэгдэж буй ч үүнийг бичсэн хүмүүсийн анхны зорилго тодорхойгүй. Энэ нь Ши Жиньпиний дэглэмийг дэмжиж буйн илэрхийлэл үү, эсвэл улс төрийн зорилготой хорлон сүйтгэх үйлдэл үү гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж