Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийнэ

Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийнэ

Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийнэ

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.08.09/ болж байна. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбумаар бонд гаргаж, БНХАУ-аас коксжих нүүрс авах талаар танилцуулга хийлээ.


Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 

Тэрбээр “177 тэрбумын бонд гаргах асуудал байгаа. Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр бичдэг.

Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж байна. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ, 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлж үзлээ.

Тэгтэл мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна. Энэ саналыг та бүхэн дэмжич өгөөч. Мөн НИТХ-ын МАН-ын бүлэгтэй уулзаж, мэдээлэл өглөө.

Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х.Ганбаатар 2023-08-09 202.179.24.176

Монгол дэлхийд хамгийн их нүүрстэй орон, экспортлосон коксжих нүүрнийхээ хогийг эргүүлж авч шахмал түлш хийж байхаар нүүрс коксжүүлэх үйлдвэр барих бодлог барих нь ирээдүйд ашигтай юм биш үү.

Avatar

Зочин 2023-08-09 66.181.176.127

Сайжруулсан түлш туршаад хэдэн хүн угаартаж бурхан болсон бэ

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.89

эхлээд өөрөө туршилт хийгээрэй

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.181.117

МАН энэ сувдаг шунахай бэлинчаа зайлуулаачээ.

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.181.117

балинчаа…

Avatar

зочин 2023-08-09 64.119.19.214

Монгол улс нүүрсээр баялаг орон байхад үйлдвэр барьж, улс орныг хөгжүүлэхийг боддоггүй, улсийн өмч хөрөнгийг гадны улсад худалдсан ийм албан тушаалтныг хуулийн байгууллага шалгаж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Төрийн хяналт шалгалт хаана байна вэ? Ийм төрийн бодлоготой байхад эдийн засаг хямралтай байх нь зүй ёсны юм байна. Ухаангүй албад, урагшгүй төр байна.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.90.33

Халхын төрөөс зайл.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.88.211

зайлаач новшоо

Avatar

Иргэн. 2023-08-09 192.82.87.142

үнэхээр буурах төлөвтэй лабортарийн үр дүн сайн бвал оруулж ирэх нь зөв.

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-09 103.57.93.40

за энэ хүн сайн мөнгө идэх нь дээ болиорой коксжсон нүүрс монголд бга тэгэж монголын мөнгөөр тоглохгүй шүү

Avatar

Zochin 2023-08-09 150.129.142.189

Сайд хийх амархан юм байнаа энэ ч болохгүй тэр ч болохгүй гээд болоо

Avatar

Зочин 2023-08-09 202.126.89.251

Хятадаас нүүрс авж болохгүй

Avatar

САЙН 2023-08-09 124.158.69.172

ЗӨВ ЗӨВ

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.189.116

ter 177 terbumaaraa nuurs bolovsruulah uildveree bariachee

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.76.123

zub l yrisan bn.
nuursee ygaagaad kokcjyylaad tyulsen deeer.
xaytadaas nuurs abn gej xeleegui bn

Avatar

Зочин 2023-08-09 202.126.89.251

Арай ч дээ, ийм арчаагүй

Avatar

Нэргүй 2023-08-09 38.42.106.107

Ерррр ойлгосонгүй. Энэ 177 оор хэдэн айлын орон сууц барих бол. Гэрт байгаа айлд 1 өрөө, томхон байшинд байгаа айлд 2 өрөө гээд бодоход цомхон байшинд овоо хэдэн айл багтаамаар санагдах юм. Мунхаг би ингэж бодоод ыайхад дээдцүүл пу бодож суудын бол 🤔

Avatar

Зочин 2023-08-09 66.181.161.251

Тэрбум2-р ингэж үрж байхаар цахилгаан станц барьчихвал айлууд гал түлэхгүй, утаандаа ч хордохгүй юмсан

Avatar

irgen 2023-08-09 59.153.112.34

iim soliotoi yum yaridag, setgedeg hunees uur said hiichih hun bdagguimuu
Namaig hen yaj ch chadahgui, araa nam hiisen gedeg shig yu durtaigaa dongosch boldogiimuu Arai l dendej bnaa. Esvel Mongol Ulsiig suiruuleh, tuilduulah gadnii ulsiin bodlogiig sanaataigaar heregjuulj bna.

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.69.77

өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь чухал.шүү.туршаад үз

Avatar

Зочин 2023-08-09 192.82.87.184

Валютаар худалдаж аваад монголчууд дээр туршилт хийдэг. Ийм ч сайдтай бх гэж. Төсвийн мөнгө уйлдагүүй ээ гэж

Avatar

Зочин 2023-08-09 103.145.234.119

Энэ хулгайч нүүрс зараад л хулгай хийгээд л нөгөө нүүрсээ буцааж худалдаж аваад л

Avatar

бөбө 2023-08-09 192.82.82.163

Ганц гэр хороолол яриад байх юм. Одоо зун хүртэл ТЭЦ-3 ба 2-ын утаа Нийслэлийг маань бохирдуулж байна. ТЭЦ-3-ын утааны шүүлтүүрийг яагаад солихгүй олон жил иргэдийг хордуулж байна вэ?

Avatar

Заагч 2023-08-09 202.9.46.46

Нvднээс далд ор хар хятад долоосон авсаа.чамд эх орноо гэх сэтгэл хумсын отличный дайтай ч алга уу новшийн баядаа эх орноосоо урвагч хар хятад долоосон лалараа

Avatar

Нийслэл өрөндөө баригдах түүхэн эхлэл 2023-08-09 66.181.184.160

Ямар муухай соёлгүй доромжилж байна вэ? Нийслэл хот 500 тэрбумын бондын зарцуулалтыг олонхийн шийдвэрээр баталж байна. Дээрх зарцуулалтыг төсвийн мөнгөөр хийх ёстой.Бонд бол хүүтэй өрийн бичиг эргэн төлөх тул 1төг 2 төгрөг болж үржигдэхээр зарцуулах ёстой

Avatar

Иргэн 2023-08-09 192.82.80.234

энэ эрүүл хүн үү! 177 тэрбумаараа нүүрс коксжуулах үйлдвэр барьчих. Монголд нүүрс нь хангалттай бгаа.
ийм сайд нартай улс яаж хөгжих билээ дээ. төсвийн мөнгийг тэрбумаар нь идэх арга нь энэ юм даа хөөрхий

Avatar

Монгол 2023-08-09 64.119.16.216

тэнэг

Avatar

туршилтай болиоч 2023-08-09 192.82.68.201

өндөр үнээр нүүрс авахын оронд эргээд дотоодын нүүрсээ түлэе. ОЛОН иргэн сайжруулсан түлшинд хордож, угаартсан. ОДОО туршихаа болиоч.

Avatar

зочин 2023-08-09 66.181.188.184

Тэртэй тэргүй маш их мөнгө үрээд үр дүн муутай байгаа. НҮүрсэн дотор байгаа асахад ялгардаг дэгдэмхий олон төрлийн хортой бодисыг нь аваагүй болохоор л бид түүндээ хордоод байгаа юм. Коксжсон нүүрс гэдэг нь тусгай зууханд шатааж дэгдэмхий бодисыг нь авсан нүүрсийн хэлээд байгаа юм. Өдий болтол хэн ч тэгж зориг гаргаж шийдэж байгаагүй болохоор би лав хувьдаа дэмжиж байна. Үр удмаараа эрүүл энх явцгаая л даа. Бүгд утаанаас өвчтэй болсны дараа хичнээн их мөнгө байгаад яах юм

Avatar

Нэргүй 2023-08-09 103.57.94.125

Ингэж байж л утааг бууруулах талаар ахиц гарч таарна.Ажил хийж үзсэн хүн өөр шүү.

Avatar

иргэн 2023-08-09 62.55.205.86

20 гаруй жил туршилт хийсэн одоо туршсаар үхсээр, болохгүй байнаа, төр засаг минь.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.90.134

үргэлжлэл

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.90.134

шүлсээ үсчүүлнэ. Өөрөө юу ч хийхгүй, сэтгэхгүй , залхуу арчаагүй ядуу гуйлагчин байж бас утаа тортог ихтэй түүхий, шороотой нүүрс түлж хажуу айлаа хордууулчихаад би хамаагүй гэж хуцна энэ хөдөөнөөс ирсэн оркууд

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.90.134

хятадууд яаж нүүрсний утаагаа багасгаж чадав гэдгийг судалсан байна. Хятадаас оруулж ирж туршиж галлаж үзсэжн чинь хагас коксоор хийсэн шахмал түлж утаа , тортогийг 50 хув бууруулж байж, Тэгээд энэ хагас коксийн үйлдвэрийг авъя гэж. энэ жилдээ эхлээд хагас кокс нүүрсийг нь / угаасан нүүрс/ нь оруулж ирээд өвлийг утаа багатай давья. ирэх жилэсө үйлдвэрээ баръя гэсэн байна. Мэдээж нүүрсээ иргэдэд зарна, мөнгөө буцаагаад авчихна. тэр мөнгөөрөө үйлдвэртэЙ больё гэж Юун буруу бна. Жадлан эсэргүүцнэ,

Avatar

Нэргүй 2023-08-09 202.9.41.11

Гэр хорооллоос бууруулаагүй цагт утаа алга болохгүй, маш өндөр барилга олноор бариад байхад л хүмүүс нь байранд орж гэр багасахгүй улам ихсээд байгаа нь ямар учиртай юм бэ? хүн амын 50% нь утаанд хордож өвчтэй болсон орон МГЛ-оос өөр хаана ч алга оркуудаа!!!

Avatar

Нэргүй 2023-08-09 202.72.245.121

Нүүрсний орон байж хятадаас нүүрс авна гэж үү дээ мал юмаа

Avatar

энхээ 2023-08-09 202.72.245.121

эргүүтэж хуцахаа л больчих. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг болмоор юм.Хийх ажил үнэхээр алга уу. Ёстой нөгөө олны хэлдгээр уйддымуу яадын

Avatar

Нэргүй 2023-08-09 202.55.191.130

Таван толгойн коксжих нүүрсээ ашиглах боломжгүй юм уу?

Avatar

зочин 2023-08-09 103.80.210.111

тэнэг махан толгой

Avatar

Ха ха 2023-08-09 59.153.87.56

зайлаач, цагаачаа

Avatar

Нэргүй 2023-08-09 202.179.21.203

эднээс юуч гарахгүй. яаж ахиухан мөнгө хусах бэ л гэдэг бодолоос өөрцгүй. Эд улсаа ч газар нутагаа ч худалдахад бэлэн гарууд. Хурдан л зайлуулахаас өөр шалгарсан арга алга даа.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.9.46.78

мөнгөний хойноос үхэхнүү монголоор дүүрэн л нүүрс байна

Avatar

Нэргүй 2023-08-09 122.201.23.83

Шахмал түлш гэж мөнгө угаах арга улам төгөлдөржөөд одоо бүр хил дамнасан угаалт болох нь.

Avatar

Zochin 2023-08-09 103.11.195.34

bitgii medrelteed baigaarai muu har n**** chin

Avatar

Нэргүй 2023-08-09 202.21.116.142

Сэтгүүлч Ариунаа гуай, news.mn-шүү юмыг төлөөлж байгаа бол сенсаац хөөхөөсөө илүү бодитой мэдээлэл хүргэж сур. 177 тэрбум дотор коксны үйлдвэр байгуулах зардал бас багтаад байгаам бишүү? Эхний ээлжний энэ өвлийн хэрэглээгээ Хятадаас авья, цаашид үйлдвэр байгуулая гэж байгаа бус уу? Утаагүй зуух гэж өмнө нь хэдэн төгрөг залгисныг интернет ухаад хараарай! MCS дангаараа лав 350 тэрбум гэдэг биздээ. Нийт дүн лав 1 их наяд хүрч байгаа байхаа. Үүн дээрээ шууд бусаар эрүүл мэндээрээ хохирч байгаа зөндө

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.51

Сэтгүүлчээ. Энэ үнэн мэдээ юү? Үнэн бол маш харамсалтай.

Avatar

ЗОЧИН 2023-08-09 202.9.47.56

Манайд коксжих нүүрс байдаггүй юмуу??? юун хятадаас авах вэ??? энэ хүн эрүүл үү???????????????

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.25.232

Бас л том бизнес шүү

Avatar

Иргэн 2023-08-09 202.21.103.226

Шахмал түлшинд авч байгаа нүүрс нь өөрөө уурхайн хаягдал, шороотой нүүрс шүү дээ. Сайн нүүрснээсээ ялгаад угаагаад аваад хийхэд Хятадаас худалдаж авсанаас үнэтэй тусах юмуу. Технологи гэж юу хуцаад байгаан бэ Нүүрс цардуул 2 холиод л болоо шүү дээ

Avatar

Нэргүй 2023-08-09 139.5.217.22

Хэ хэ 1т-г 80юунаар зараад 1шуудайг 80юунаар буцааж авдаг гэх онигоо байдаг билүү монголдоо хэтэрхий халгаатай байх юм даа

Avatar

Нэргүй 2023-08-09 202.179.25.0

НАА МӨНГӨӨР ЧИНЬ 5-Р СТАНЦАА БАРЬЧИХ БИШ ҮҮҮ

Avatar

Зочин 2023-08-09 124.158.64.165

Улсын төсөв уйлдаггүй. Өөрсдөө нүүрстэй байж бага балайраарай‼️ Шунал ихэдвэл шулам болно Чойжилсүрээээн‼️

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.25.232

Ёстой үнэн үг ээ. Улсын төсөв уйлдаггүй

Avatar

Баянаа 2023-08-09 66.181.161.220

хятад нүүрс тийм сайн юм бол түлээд үзэё, Чой чинь бас ч үгүй сайн бизнес хийгээд үзсэн хүн шүү, итгээд үзэцгээе л дэ, гайгүй юм хийж мэднэ шүү

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.25.232

Чи өөрөө эхлээд гэртээ түлээд үз дээ

Avatar

Нэргүй 2023-08-09 103.229.122.26

242 саяаар туршлага судлаад байхдаа яахав. цуслаачин.

Avatar

ЭНЭ УЛС ТӨРЧ ХҮН БИШ 2023-08-09 202.179.21.253

ЭНЭ ХҮН УЛС ТӨРЧ ХҮН БИШ БИЗНЕС НАСААРАА ХИЙЖ БАЙГАА ХҮН ИЙМ УЛСЫГ СОНГООД БАЙХ ЮМАА ЗҮГЭЭР УЛС ТӨР ГАРГАЛДАА

Avatar

Зочин 2023-08-09 202.21.127.167

Шуналын тулам. АТГ шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-08-09 202.21.108.3

Таван толгойгоосоо коксжих нүүрсээ аваач. Хятадруу коксжих нүүрс гаргалаа гэдэг ш дээ.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.21.124.102

Мал минь, хагас кокс гэж байгаа биздээ. Кокс бол нүүрс биш. Коксжих нүүрснээс кокс гаргаж авдаг юм. Монголд коксны үйлдвэр байхгүй

Avatar

arai arai 2023-08-09 66.181.179.203

zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.178.47

Энэ ЧОЙЖИЛСҮРЭН гэж хүнд ичих нүүр даан ч алга бололтой юм . Ахин ийм хүмүүсийг УИХ ЗГ т оруулах уу . Арай л дэндэж бна бус уу

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.24.200

за одоо болно. Чойжилсүрэнг зайлуулаачээ. Данхыг ч зайлуулаачээ. Энэ гаргаж байгаа шийдвэр ши йдлийг нь л харчихаач. Хойтон өдийд Чойжилсүрэн чинь наадахаа өөрөө хувиасаа төлөх болно. төрийн мөнгийг ингэж идэх үү

Avatar

Нэргүй 2023-08-09 188.162.254.44

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-09 202.55.188.121

ингээд хужааааа хор авчирч дуусгах нь дээ…энэ нэг шунал нь шулам болсэн ханац цаддаггүй бэрд яаж хорвоог дуусгана даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж