Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийнэ

Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийнэ

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.08.09/ болж байна. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбумаар бонд гаргаж, БНХАУ-аас коксжих нүүрс авах талаар танилцуулга хийлээ.


Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 

Тэрбээр “177 тэрбумын бонд гаргах асуудал байгаа. Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр бичдэг.

Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж байна. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ, 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлж үзлээ.

Тэгтэл мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна. Энэ саналыг та бүхэн дэмжич өгөөч. Мөн НИТХ-ын МАН-ын бүлэгтэй уулзаж, мэдээлэл өглөө.

Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж