Богдханы амуудад зөвшөөрөлгүй газар ухсан компаниудын эрхийг цуцална

Богдханы амуудад зөвшөөрөлгүй газар ухсан компаниудын эрхийг цуцална

Богдханы амуудад зөвшөөрөлгүй газар ухсан компаниудын эрхийг цуцална
Богдхан уулын дархан цаазат газраас цахим орчинд иргэдийн нийтэлж буй тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй газар ухаж байгаатай холбоотой мэдээлэлд тайлбар хийлээ. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Тэнгэрлэг монгол” ТББ, иргэн Г.Ганхуяг нарын оруулаад буй асуудлаар газар ашиглалттай холбоотой мэдээллийг гаргасан байна. Богдхан уулын Залаалтын амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны долдугаар сарын 2-ны А/523 дугаар тушаалаар “Цэлмэг тэнгэр трейд” ХХК-нд газар ашиглах эрх олгожээ. Мөн сайдын 2022 оны есдүгээр сарын 6-ны А/369 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Тухайн аж ахуйн нэгж шүүхийн маргаан үүсгээд байгаа аж.
Дараагийнх нь, Богдхан уулын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд БОАЖ сайдын 2020 оны тавдугаар сарын 18-ны А/357 дугаар тушаалаар “Би Ти Би Эл Абсолют” ХХК-д газар ашиглах эрх олгосон.
Мөн сайдын 2023 дөрөвдүгээр сарын 27-ны 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалтгалт явуулж “Ойн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг хүргэсэн байна.
Гурав дахь нь Богдхан уулын Бумбатын амны хязгаарлалтын бүсэд БОАЖ сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний А/32 дугаар тушаалаар “Эбосорт сийдэм” ХХК-д газар ашиглах эрх олгосон. Тус байгууллага нь хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар ухаж, газрын төлөв байдал алдагдуулсан тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдэл тус тус хүргүүлээд байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-09 203.98.76.176

Ямар агуу их шунал вэ. хэзээ үхнэ гэж хэдэн га газраар нь авдаг юм болоо. Оршуулахад 2 мкв газар л орно биз дээ

Avatar

Нэргүй 2023-08-09 202.21.108.22

Залаатын ам тэр чигээрээ хаус хороолол боллоо шд. Тэнд бол жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх шиг болж байна, сонирхолтой нь Төрөөс тэдэнд зориулж цахилгааны дэд өртөөг хүртэл барьж байгуулж өгсөн байх юм. Төр татвар төлөгчдийн хөрөнгөөр баячуудыг ивээн тэтгэсэн нь гайхмаар. Түүнийхээ оронд Хотынхоо захруу тэлэх замд цахилгааны дэд өртөөгөө байгуулах ёстой баймаар.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.89

төсвөөс цалинждаг бас ийм газар байдаг л юм байна. Богд хан уулын бүх амыг ухаад дууслаа. төсвөөс цалинждаг энэ газар нь хөөрхий мэдээгүй л байх даа

Avatar

иргэн 2023-08-09 150.129.142.49

МАН АН гэхгүйгээр Богд уулын бүх аманд өгсөн бүх зөөвшөөрлийг хүчингүй болгож Богд уулаа цевэрлэе.
Зөвшөөрөл олгосон сайд дарга нарт торгууль тавьж шоронд хийе.

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.181.117

Байгалийн нөхөн сэргээлт хийлгээд энэ талаарх мэдээллийг тавиач.

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-09 202.126.89.251

Зарсан бүх газруудыг улсад хурааж ав, Дарга нарыг барьж хорь

Avatar

Нэргүй 2023-08-09 103.229.121.89

БОАЖ яамны сайд гэж нэг шал худлаа гар байнаа

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.84.239

Богд уулыг хамгийн их сэндийчсэн хүн бол БОАЖсайд асан Увсын бор халзан төлөг Цэрэнбат н**ш шүү дээ. Танил тал, бөх тэх, зарсан гээд ухвал ихэнх нь цэрэнбатын гараар орсон байха шүү

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.80.51

яг хүчингүй болгож харагдаарай

Avatar

Төгсөө 2023-08-09 185.237.102.122

наад ам болгон чинь байгаль хамгаалагч,гээд нэгээс хоёр нөхөр цалин аваад сууж бага биз дээ.ингэж газар сэндийлж бхад ,дуугай бгаа нөхдөөр авсан цалинг нь буцаагаад төлүүлээд.

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.178.47

АНАНДБАЗАРЫН БАГА ТЭНГЭРИЙН АМЫГ ЯАХ БИЛЭЭ

Avatar

ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ 2023-08-09 202.179.25.0

ДАРХАН ЦААЗАТ БОГД ХААН УУЛЫГ ЭРГЭН ТОЙРОН БҮТЭН ХАШААЛСАН…. ИХ ТЭНГЭРИЙН АМНААС ЭХЛЭЭД БҮГДИЙГ НЬ БУУЛГАХ ЁСТОЙ … ТУУЛ ГОЛЫГ Ч БАС ХАШСАН.УУР ХҮРЧ … ОЙ ГУТАЖ БАЙНА… … ЦОГТ ЯРУУ НАЙРАГЧ ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР НЭГЭНТЭЭ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙСЫМ. … — ГАНГА НУУРЫНХАА ХӨВӨӨД ОЧТОЛ ГАДААД ДОТООДЫН ЭТГЭЭДҮҮД ХАШЧИХСАН МӨНГӨ НЭХЭЭД СУУЖ БАЙВАЛ ЯАХ УУ … АЛТАН ОВООНДОО ОЧТОЛ АМЕРИК ЭР ХАШААЛЦАН МӨНГӨ НЭХЭЭД СУУЖ БАЙХ ВИЙ ГЭЖ…. — — ӨНӨӨДӨР ЯГ ТИЙМ БОЛЖЭЭ:

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.88.74

ue ueiin baigali orchnii said nariin tushaalaar l baahan gazar ugch baishin barij zaraad bgaag n odoo l oilgoj, harj bgamu. am bolgond l baahan baishin barij bga bizde.
bogd uuliig unendee hetsuuduulj bga shuu. hotoos haragdah hesgiig n l ta nar neg harchih. aimshigtai haragdaj baigaa. suuldee ter arhilogiin unet oldvor baij boloh bulsh bunhan heregsuurtei gazriig n hurtel zaraad hashaalchihsan bn lee shd

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.88.74

asem villagiin baruun tald uuliin hoid engeriig ter chigt n uhaad baishin bariad zarah gd bj bhad odoo l uhaarsan yum s***h yumaa. zugeer l irgeddee gazriig n neelttei hudaldaad shineer darhan tsaazat gazriinhaa hyazgaariig shinechil. bugd erh tegsh baiya. hen n tom tomoor n gazar avch baishin bariad zarj bolood hen n avch boldoggui yum.

Avatar

Нэргүй 2023-08-09 212.8.253.156

та нар өнөөдрийг хүртэл нүдээ боогоод цалингаа аваад явж байсан уу?

Avatar

Нэргүй 2023-08-09 185.237.102.122

харин тийн хариуцсан бүх нөхдүүдийн цалинг нь буцааж ав даргаас нь эхлээд.

Avatar

Зочин 2023-08-09 202.126.89.159

Наад шуналын бузарууд чинь төр засаг байтугай бурханыг ч нулимаад өшиглөх зэрлэгүүд шүүдээ. Монголын төр засаг бол мануухайнаас дор болсон цаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж