Богдханы амуудад зөвшөөрөлгүй газар ухсан компаниудын эрхийг цуцална

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Богдханы амуудад зөвшөөрөлгүй газар ухсан компаниудын эрхийг цуцална

Богдханы амуудад зөвшөөрөлгүй газар ухсан компаниудын эрхийг цуцална
Богдхан уулын дархан цаазат газраас цахим орчинд иргэдийн нийтэлж буй тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй газар ухаж байгаатай холбоотой мэдээлэлд тайлбар хийлээ. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Тэнгэрлэг монгол” ТББ, иргэн Г.Ганхуяг нарын оруулаад буй асуудлаар газар ашиглалттай холбоотой мэдээллийг гаргасан байна. Богдхан уулын Залаалтын амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны долдугаар сарын 2-ны А/523 дугаар тушаалаар “Цэлмэг тэнгэр трейд” ХХК-нд газар ашиглах эрх олгожээ. Мөн сайдын 2022 оны есдүгээр сарын 6-ны А/369 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Тухайн аж ахуйн нэгж шүүхийн маргаан үүсгээд байгаа аж.
Дараагийнх нь, Богдхан уулын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд БОАЖ сайдын 2020 оны тавдугаар сарын 18-ны А/357 дугаар тушаалаар “Би Ти Би Эл Абсолют” ХХК-д газар ашиглах эрх олгосон.
Мөн сайдын 2023 дөрөвдүгээр сарын 27-ны 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалтгалт явуулж “Ойн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг хүргэсэн байна.
Гурав дахь нь Богдхан уулын Бумбатын амны хязгаарлалтын бүсэд БОАЖ сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний А/32 дугаар тушаалаар “Эбосорт сийдэм” ХХК-д газар ашиглах эрх олгосон. Тус байгууллага нь хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар ухаж, газрын төлөв байдал алдагдуулсан тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдэл тус тус хүргүүлээд байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж