Дарга нарыг хуралдсаар суутал иргэдийн тусламж эзэддээ очив

Дарга нарыг хуралдсаар суутал иргэдийн тусламж эзэддээ очив

Дарга нарыг хуралдсаар суутал иргэдийн тусламж эзэддээ очив

Байгалийн гамшигт орон гэрээ алдаж, өмссөн хувцаснаас өөр зүйлгүй үлдсэн айл өрхүүдэд албаныхан "хүнсний багц тараана" гэж мэдэгдсэн ч хэнд ч энэхүү тусламж хүрээгүй байтал иргэддээ туслахаар санаачлагаараа нэгдсэн залуус гудамж дундуур машинтайгаа явж, хоол хүнс, хөнжил гудас, тогоо, шанага зэргийг тараан, дэм өгөөд байна. Үерт өртсөн айл өрхүүдэд туслахаар хандив цуглуулж буй иргэд дунд олны танил эрхмүүд ч бий. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хувьд дарга нарт тусламжаа гардуулахаас илүүтэй иргэдийн гарт өгөх хүсэлтэйгээ илэрхийлж буй.

Улаанбаатар хотод одоогийн байдлаар усанд автаж, үерт өртсөн хоёр дүүрэг бүртгэгдээд бий. Гэсэн хэдий ч албаныхан үерт өртөж эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн бодит хохирлыг тогтоож, шийдвэрлээгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Тухайлбал, нийслэлд долдугаар сарын 6-8 -ний өдрүүдэд үүссэн асуудлыг шийдээгүй байхад наймдугаар сарын 5-нд Дарь-Эх орчимд үер бууж, олон айл өрх, аж ахуйн нэгж хохирсон.

Нийслэлийн удирдлагууд наймдугаар сарын 6-нд хуралдаж, мэдэгдэл хийсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар "Үерийн гамшиг болж дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан. Хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эндсэн хүмүүсийн ар гэрт нь тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Мөн одоогоор үерт өртөж орон гэргүй болсон 16 өрхөд тус бүр бүрэн тавилгатай гэр олгоно. Түүнчлэн машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан" гэсэн. Гэвч албаныхан нас барсан иргэдийн ар гэрийнхэнтэй огт холбогдоогүй байгаа юм.

Байгалийн гамшигт өртсөн иргэд аргаа бараад тойргийн гишүүддээ бухимдлаа илэрхийлж, хохирлоо барагдуулахыг шаардаж байна.

Өнгөрсөн долдугаар сарын 6-8-нд үргэлжлэн орсон борооны улмаас 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, байшин сууц, хашаа усанд автаж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. ​Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн барилгуудад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, иргэд ч олноор хохирсон. Мөн наймдугаар сарын 5-нд нийслэлд буусан үерийн аюулт үзэгдлийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбайд уруйн үер бууж, дөрвөн хүн амь нас эрсдэж, 356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртөөд байна.

Эхний ээлжинд хохирсон иргэд хохирлын хэмжээгээ УОК, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгуулагдсан нэгжид өгч байгаа. Үүний дараагаар хохирлын үнэлгээг нарийвчлан хийх юм. Гэхдээ хохирлыг төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг албаныхан мэдэгдсэн.

Хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл учирсан хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь харьяа нэгжид хүргүүлсэн ч ямар ч арга хэмжээ авч, хариу өгөхгүй байгааг хэлж буй. Харин албаныхан үерийн улмаас хохирсон үнэлгээний эцсийн тайлан гараагүй учир иргэд, аж ахуй нэгжүүдтэй холбогдоогүй болохоо хэлсэн. Ямартай ч иргэд их хэмжээний зээл, өр төлбөртэй үлдэж эд хөрөнгө, өмчөө усанд автуулсандаа гомдолтой байгаа ч зарим хүн үүнийг төрөөс барагдуулах шаардлагагүй гэдэг дээр ч байр сууриа илэрхийлсэн.

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өмнө нь мэдээлэл хийхдээ "УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох албан бичгийг хүргүүлсэн байгаа. Тодруулбал, Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу хохирлын үнэлгээг хийгээд УОК-т танилцуулах үүргийг өгсөн. Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргах ажил тухайн засаг захиргааны нэгжид үргэлжилж байна.

Эхний ээлжинд стратегийн ач холбогдолтой зам дагуу нурсан гүүрнүүдийг сэргээн засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн. Үерийн улмаас иргэд, аж ахуй нэгжид учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа Улсын онцгой комисс /УОК/, Засгийн газарт танилцуулаад ямар байдлаар хохирлыг барагдуулах талаар нарийвчилсан мэдээлэл гарна. Аж ахуй нэгж, байгууллага бүрийн хохирлыг Засгийн газар, УОК-ын түвшинд төсвийн мөнгөөр барагдуулах нь хүндрэлтэй.

Цаашид иргэд, аж ахуй нэгжүүд гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай. Цаг уурын байгууллагын мэдээлэлд дурдсанаар сүүлд 86 мм аадар бороо орсон нь гамшигт нөхцөл байдал үүссэн. Зөвхөн аадар бороо гэлтгүй өвөл цас зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж даатгалд хамрагдах шаардлага гарч байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zula 2023-08-09 103.229.123.128

Aj ahui negj mash ih hohirol
Amssan zeel olgoj mongon tuslamj uzuul uerin am deer buusan ailuud shig zowshoorolgui bish zowshooroltei gazar bairlaj bgaa ailuudad buh ymin hangaj ogch bgan bol aj ahui negjig harj uzeh hergtei ard ni ochnoon huni amidral bgaa . Shine zam barisan ym bol uer us boldog medj bgan bol us zailuulah mash sain dalan hooloi shine zamaa sain tawihgui yasii zowshoorolgui ailudaa nuulge .

Avatar

Зочин 2023-08-09 66.181.180.78

Одоо тэгээд хүнсний тусламж гээд хугцаана дууссан баахан юм өгөв дөө

Avatar

Зочин 2023-08-09 66.181.160.38

Үерт автсан айлуудыг зайлуулах хэрэгтэй, хөдөө рүү нь буцаах хэрэгтэй

Avatar

irgen 2023-08-09 192.82.69.101

darga nariig ogtsruulaa bolioo urd n baisan buh darga nart hariutslaga toots hurteh yostoig n hurtee muusain novshnuud hot tolovltond buruu shiidver gargasan durakuudaas bolj gemgui ard irged chin hohiroh yosgui bzdee novshnuudaa ogtsrood zailaad og

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.181.117

Хуралдах дарга нар байхгүй, бүгд амраад наадамлаад, сонгуулийн шоу хийгээд аймгийн 100 жилийн ой хэсээд явж байгаа, намрын ажил, өвөлд бэлтгэх ажил, үерийн эрсдэл бүгд капут.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.9.40.107

Голын гольдрол хааж барилгын хог шороо асгасан хүмүүс Дахь Эхийн үерийн гамшигт маш их буруутай. Барилгын хог шорооноос болоод үерийн ус их хэмжээгээр хуримтлагдаж байгаад зад татаж, гэнэтийн асар их урсаж орж ирэх нөхцөл бүрдсэн юм билээ.

Avatar

Зочин 2023-08-09 103.212.117.134

Энэ их энэрэнгүй болж жүжиг тавиад байгаа ардчиллыг уландаа гишгэсэн харгис дээрэмчдээр хулгайлсан олон зуун тэрбум долларыг нь төлүүлээчээ. Манайд урьд хэзээч тохиогоогүй их бороо өдөр бүр орж луйварчид бөөн баяр байгааг харж байна

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-09 203.91.115.39

Наадуул чинь гол дагуу айлуудад газраа чөлөөл гэдэг бичиг наагаад томроод л явцгааж байна. Элэнцгийн туслах вэ дарамтлаад л явцгааж байна билээ.

Avatar

Нэргүй 2023-08-09 203.98.76.4

Монголд нэг хэсэг нь Хэт Баяжаад , нөгөө хэсэг нь Хэт Улны болж миараад Туйлшраад байгаалдаа.. ДУНДАЖ гэдэг ойлголт энэ улсад үгүйээ. Нийтээрээ л нэг тийм “Хэцүү Хүмүүс”- тэй Улс шүү дээ Монгол …

Avatar

Нэргүй 2023-08-09 150.129.143.211

МАНгарууд хуралдаад асуудал шийдэж чадахгүй олон жил суугаад хүнд сурталийн үүр уурхай дөрвөн иргэн нь нас барчихаад байхад ерөнхийлөгч хүүк нь таг дуугүй миний ард түмэн намайг хамгаална гээд шаагаад байсан

Avatar

БЗД 2023-08-09 45.117.35.15

Буйрыг чинь засаад шинэ гэр бариад өглөө, зам, тог, усыг нь шийдээд өгч байна шүү дээ,
Та нарыг өмнө нь эндээсээ нүү гэж байнга шаардаж байсан, буух газрыг нь ч шийдээд өгч байсан,
Чөлөөт ардчилсан нийгэмд хаана амьдрах, хаана буухаа тар нараар заалгахгүй гээд хөдлөхгүй байж байгаад ийм юм боллоо шдээ,

Avatar

Нэргүй 2023-08-09 203.91.115.39

Бага руцдаг халтар вэ чи. Хэн зөвшөөрөл өглөө. Гэрчилгээ иргэн өөртөө өгдөггүй шүү. Төр иргэдээ эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй шүү. Та нар замаа жалга дагуулж тавьж иргэдийг алснаа мэдэж бана уу. Жалга дагаад зам тавьчихаар ус хаачих вэ. Өөдөө урсах уу

Avatar

Нэргүй 2023-08-09 139.5.219.227

9

Avatar

Нэргүй 2023-08-09 188.162.254.44

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.25.232

сайн уйлалдаад сонгоод бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж