356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртжээ

356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртжээ
2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр нийслэлд буусан үерийн аюулт үзэгдлийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбайд уруйн үер бууж, дөрвөн хүн амь нас эрсдэж, 356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртөөд байна.
Гамшгийн үеийн авран хайх, гамшгийн дараах сэргээн босгох, нүүлгэн шилжүүлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх, далан шуудууг сэргээх, шинээр гаргах үерт автсан айл, өрхүүдэд туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг ажиллагааг гардан хийж өөрсдийн эрүүл мэнд, нойр хоолоо умартан ажиллаж буй Онцгой байдлын байгууллага, Цэргийн анги нэгтгэл, Цагдаа болон бусад төрийн байгууллагуудын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд нь гүн талархал илэрхийлье.
Мөн байгалийн гамшиг, тэр дундаа үер усны гашуун зовлонд өртсөн энэ үед чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй Иргэд, Аж ахуйн нэгж, Улаан загалмайн нийгэмлэгийнхэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ажиллагаа үргэлжилж байна.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж