Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах эмчийг 2 өрөө байраар урамшуулна

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах эмчийг 2 өрөө байраар урамшуулна

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах эмчийг 2 өрөө байраар урамшуулна

Аймгуудад нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байдгаас иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад хүндрэл учирч, Улаанбатаар хотод ирж үйлчилгээ авах шаардлага үүсдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймаг нь нэгдзсэн эмнэлэгтээ ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг хоёр өрөө байраар урамшуулах сонгон шалгаруулалт зарлажээ. Хэрвээ ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээд таван жил тасралтгүй ажиллах юм бол хоёр өрөө байртай болох юм байна.

Дараах нарийн мэргэжлийн эмч нар хэрэгтэй аж.

  1. ДОТРЫН ИХ ЭМЧ /зүрх судасны/
  2. ДҮРС ОНОШИЛГООНЫ ИХ ЭМЧ /дуран, компьютер томографын нарийн мэргэжлээр суралцсан/
  3. ДОТРЫН ИХ ЭМЧ /жирэмсний эмгэгийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн/
  4. ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ
  5. ХАВДРЫН ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ
  6. ГЭМТЭЛ СОГОГИЙН ЭМЧ /үений мэс заслаар мэргэшсэн/
  7. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ /ЭХО, мэс заслаар мэргэшсэн/
  8. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ /эмэгтэйчүүдийн эмгэгээр мэргэшсэн/
  9. СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР /эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
  10. ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Эмнэлгийн ажилтны ёс зүй, хэм хэмжээг чанд баримталдаг, ажилдаа хариуцлагатай, чамбай ханддаг, хүнлэг, энэрэнгүй, үйлчлэгч нартай хүндэтгэлтэй харилцдаг/
  2. Үндсэн мэргэжлээс гадна дээр заасан төрөлжсөн чиглэлээр нарийн мэргэшсэн байх.
  3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;
  5. Уг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  6. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй
  7. Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллана.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
  2. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчдийг есдүгээр сарын 15-н хүртэл бүртгэх аж. Асууж тодруулах зүйл байвал 99084093, 99997707 дугаараар холбогдох боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж