"Авлига хороолол"-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

"Авлига хороолол"-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

"Авлига хороолол"-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
"Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох холбогдох хэргийн хэлэлцүүлэг маргааш /2023.08.10/ 10:00 цагаас болно.
Урьдчилсан хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр хэрэгт оролцох, нэхэмжлэгчийн "УБ төмөр зам" ХХН-ийг гуравдагчаар оролцуулах, "Акуа гарден” хотхонд захиалга өггсөн нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэх юм.
“Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны барилга бариулах зөвшөөрөл, актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийн “актын биелэлт түдгэлзүүлэх” хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 24-нд болох байсан ч урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс даргалагч шүүгчээс татгалзаж хэлэлцүүлэг хойшилсон. Нэхэмжлэгчийн зүгээс даргалагч шүүгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.1.3….эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэх үндэслэлээр татгалзал гаргаж түүнийг шийдвэрлүүлэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон билээ.
Тодруулбал, нийгмийн стратегийн өмгөөлөл хийж буй “Онч шийдэл”ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны А/17 тоот захирамж, Нийслэлийн хот хөгжлийн газрын даргын 2022.03.23-ны “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн 2022.06.30-ны 1076/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, БХБЯ-ны 2022.07.07-ны 3 блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно.
Тус асуудалтай холбоотой бэлтгэсэн ярилцлагыг энд дарж үзэх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-09 103.57.92.182

Барьсан, барьж байгаа барилгуудаа зохих шаардлага, стандарт, усны хамгаалалт далан бусад зүйлсийг нь ягштал хийлгэх ба хотын төв, төвлөрөл ихтэй газар барилга барих зөвшөөрөл өгөхгүй байх хэрэгтэй. Саппорогийн уулзвараас офицеруудын ордон хүрэх хэсэгт барилга барих зөвшөөрөл огт өгөхгүй байх.

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.69.149

Төр ашиглалтын шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжуудыг дэд бүтцээр хангахгүй байхад л болоо биздээ. Усгүй тоггүй замгүй байшин яваандаа буухаас өөр яахав.

Avatar

Зочин 2023-08-09 202.126.94.99

Барилгаа барьсаар л байнаштээ! Темер зам, голын бургас дотор нээрээ яаж газар олгож чадваа л гэж харагдаж бацна!!!

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-09 150.129.142.27

10 байр захиалсан тэр луйварчин шиг хулгайч нарт бол авилга хотхон бохьны л мөнгө тиймээс нураалгах юмсан

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.90.136

10 байр захиалсан нэг Босс яасан ч яадгийн гэж байна лээ.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.88.169

Ene haana baidag hothon be

Avatar

Нэргүй 2023-08-09 202.179.24.98

Нам дараад нураагаад өгөө

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.25.232

Урьдчилсан хэлэлцүүлэг гэх ойлголтыг, юу болж өнгөрдөгийг улсаараа дээдэх доодохгүй харлаа… Ойлгомжтой

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.161.204

Үерт урсахаас гадна дараагийн эрсдэлтэй зүйл бол байшинд тулгаж ухсан маш том нүхнүүд. Аль хэдийн шороо нь борооны дараа нураад эхэлсэн. Манай хороонд гэхэд ямарч зай байхгүй газарт 3 барилга ухахаар бэлдэж байгаа. Нэг нь шүүхдээд дийлчихсэн, удаах нь удахгүй шүүхдэнэ. Сүүлийнх нь арай эхлээгүй. Нэг барилга нурж байж л ойлгох юм шиг бн. Иргэд чадлаараа эсэргүүцдэг боловч тэд яаж ийгээд дийлдэг.

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.161.204

Яаж бодохоороо ийм газар барилга барина гэж сэтгэдэг байнаа. Барьж байгаа нь ч тэр, зөвшөөрөл өгсөн нь ч тэр, худалдан авч буй нь ч тэр. Иргэд баригдаж эхлэхээс нь өмнө зад эсэргүүцээд дийлээгүй шд. Дандаа ниргэсэн хойно хашхирна. Заримдаа яршиг зүгээр дахиж сайн бороо ороод хамаг болохгүй байгааг ил гаргаасай гэж бодох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж