"Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох холбогдох хэргийн хэлэлцүүлэг маргааш /2023.08.10/ 10:00 цагаас болно.
Урьдчилсан хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр хэрэгт оролцох, нэхэмжлэгчийн "УБ төмөр зам" ХХН-ийг гуравдагчаар оролцуулах, "Акуа гарден” хотхонд захиалга өггсөн нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэх юм.
“Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны барилга бариулах зөвшөөрөл, актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийн “актын биелэлт түдгэлзүүлэх” хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 24-нд болох байсан ч урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс даргалагч шүүгчээс татгалзаж хэлэлцүүлэг хойшилсон. Нэхэмжлэгчийн зүгээс даргалагч шүүгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.1.3….эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэх үндэслэлээр татгалзал гаргаж түүнийг шийдвэрлүүлэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон билээ.
Тодруулбал, нийгмийн стратегийн өмгөөлөл хийж буй “Онч шийдэл”ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны А/17 тоот захирамж, Нийслэлийн хот хөгжлийн газрын даргын 2022.03.23-ны “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн 2022.06.30-ны 1076/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, БХБЯ-ны 2022.07.07-ны 3 блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно.
Тус асуудалтай холбоотой бэлтгэсэн ярилцлагыг энд дарж үзэх боломжтой.
Холбоотой мэдээ