Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн урилгаар наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович, ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн Олон улсын хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, Өвөрбайгалийн хязгаарын Агийн Буриадын тойргийн захиргааны дарга Батомункуев Буянто Балданжапович нар тус мужийн албаны төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөл Дорнод аймагт айлчилж байна.

Өнөөдөр талууд хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан ёсны уулзалтыг хийж байна.

Уулзалтаар талууд нийгэм, соёл, хүнс хөдөө аж ахуй, эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтэц, зам тээврийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй, шинэ шатанд хүргэхээр санал солилцсон юм.

Тухайлбал, хоёр орны Засгийн газраас дэмжиж буй ОХУ-аас Чойбалсан хот, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замыг шинэчлэх, байгуулах ажлыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар оролцон дэмжих,

Хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх,

Монгол-Орос-Хятадын шинэ гурван талт худалдааны урсгалыг байгуулах,

Гурван улсыг дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх,

Хөрөнгө оруулагчдыг дэмжиж хил дамнасан худалдааны бүс байгуулах, барааны эргэлтийг нэмэгдүүлэх,

Дорнод аймгаас Өвөр байгалийн хязгаар руу малын мах экспортлох ажлыг Дэлхийн Мал эмнэлгийн байгууллагын баталсан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх,

Дорнод аймагт Өвөр Байгалийн Хязгаараас нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах

Хөрш аймаг, хязгааруудаас гадна сумд, районууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг саналуудыг хэлэлцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж