Украины эзлэгдсэн мужуудыг хогийн цэг болгоно

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Украины эзлэгдсэн мужуудыг хогийн цэг болгоно

Украины эзлэгдсэн мужуудыг хогийн цэг болгоно

Оросын нутаг дэвсгэр дэх хог хаягдлыг Украины эзлэгдсэн бүс нутгуудад аваачиж хаяхаар төлөвлөж буйг Киевийн албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, Оросын засгийн газар тусгай тоног төхөөрөмж худалдан авах, нийлүүлэхэд татаас олгох тухай тогтоолыг нийтэлсэн аж. Тогтоолд дурдсанаар, Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд дахь хогийн цэгүүдийг тоноглоход Москва 1.3 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөжээ.

1.3 тэрбум рубль буюу 13.56 сая ам.долларыг хогийн сав, тусгай төхөөрөмж зэрэгт зарцуулна. Үүний зэрэгцээ эзлэгдсэн бүс нутгууд дахь Украины машин, тоног төхөөрөмжүүдийг ОХУ ашиглана.

“Оросуудад эзлэгдсэн бүс нутгуудад байгаа энгийн иргэд, хогоо хаана аваачиж хаях хамаагүй. Хамгийн гол нь украинчуудыг газар нутгаа эргүүлэн авахаас нь өмнө мөнгө идэж амжих л чухал” гэж Украины албаныхан мэдэгдэв.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж