АН: 500 тэрбумын бондоор Хятад руу гаргасан нүүрсээ худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

АН: 500 тэрбумын бондоор Хятад руу гаргасан нүүрсээ худалдаж авна

АН: 500 тэрбумын бондоор Хятад руу гаргасан нүүрсээ худалдаж авна

НИТХ өнөөдөр /2023.08.09/ болж, 500 тэрбум төгрөгийн бондын төсвийг батлах гэж байна. Энэ үеэр Ардчилсан намын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.


АН-ын Нарийн бичгийн дарга, хуульч О.Баасанхүү:

-Дарь-Эх орчимд үерт өртсөн айлуудын газрыг эрх баригчид хууль бус аргаар нөлөөлж, олгосон байна. Хууль журамдаа голын эргээс 50 метрийн зайнд бууж болохгүй, үерийн далангийн ойролцоо газар олгох хориотой. Гэтэл өчнөөн айл өрх амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоны дараа хашгирч байна. Өнөөдөр гуу жалга гэж байхаа больсон. Тэр болгон дээр шороо асгаж, тэгшлээд газар олгочихсон. Авлигатай тэмцэх газраас өөртөө болон бусдад давуу байдал бий болгож газар олгосныг шалгах ёстой. Сонгогчдын дунд нэр олж авахын тулд мэргэжлийн байгууллага нь газар олгохгүй гэж шийдсэн байхад эрх мэдлээ ашиглан хүмүүст газар олгосон бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ бол асуудал мөн. Хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг юмаа огт барьдаггүй. Насаараа төлөвлөгөө хийсэн Н.Нацагдоржийг хуулийн байгууллагаас шалга л даа.

Налайх, Төв аймгийн Зуунмод сумын захиргааг нүүлгэн шилжүүлж, нийслэл хотоо тэлж болно шүү дээ. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт иргэд нь багтахгүй шарил дунд амьдарч, махны "Хүчит шонхор" зах нь ажиллаж байна. Нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.

Ирэх есдүгээр сарыг дуустал бороо үргэлжлэн орно. Ард түмэн МАН-ыг багаар нь сонгосон боловч энэ сонголтынхоо үр дүнг найман жил амсч байна. Бид ямар хүн сонгосныг харлаа. Төрөөс зохион байгуулалттайгаар гол гол газруудад том далан барих ёстой. Гэтэл өнөөдөр НИТХ дээр энэ далан суваг барих төсвийг огт хэлэлцэхгүй байна. Нийслэлийн удирдлагууд өнөөдөр 500 тэрбум төгрөгийн бондоос үер усны эрсдэлд хэчнээн төгрөг төсөвлөхийг шахаж шаардаж байна. Бонд бол өрийн бичиг. Энэ бол асар их мөнгө. Үүний 170 тэрбумаар нь нүүрсээ Хятад руу гаргаж, гаргасан нүүрсээ буцаагаад худалдаж авъя гэж байна. Миний хувьд Ардчилсан намын төлөөлөгчдөдөө хуулийн зөвлөгөө өгөхөөр ирсэн. Энэ бол хууль зөрчиж буй асуудал. Аливаа зээлд эргэн төлөх баталгаа байх ёстой. Дахиад татвар төлөгчдөөр төлүүлэх юм уу.

"НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ҮЕРТ ӨРТСӨН АЙЛ ӨРХ, ААН-ИЙН ХОХИРЛЫГ ТУСГАХЫГ ШААРДАЖ БАЙНА"

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал болох гэж байна. Өнөөдөр түүхэн гэж хэлж болох шийдвэрийг гаргах гэж байна. Нийслэл хот анх удаагаа өр тавьж, бонд босгох гэж байна. Энэ бол 500 тэрбум төгрөгийн өрийн бичиг. Бид энэ их өрийн асуудалд хариуцлагатай хандах ёстой. Засгийн газар 30 их наяд давсан өртэй. Нийслэл дүүрэг нь дагаад их хэмжээний өр тавьдаг жишиг тогтлоо. Мөнгө босгож нийслэлийн тулгамдсан асуудлаа шийдэж болно. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулах гэж байна гэдгийг үзэхээр 170 тэрбум төгрөгөөр нь хагас коксжих нүүрс буюу асаагч худалдаж авна гэнэ. Утааны асуудлыг үндсээр нь шийдэхгүй жил болгон ингэж шийдэх нь ээ.

Хоёрт, 150 тэрбум төгрөгөөр "Алтай" хотхоноос Сонсголонгийн гүүр хүртэлх "Сэлбэ сэргэлт"-ийн бүтээн байгуулалтын ажлыг хийх гэнэ.  Өнөөдөр иргэдэд тулгамдаж буй асуудлыг бондоор шийдэхгүй гэдэг нь тодорхой байна.

Ардчилсан нам төсвийн тодотгол дээр үерт өртсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг тусгахыг шаардаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Ямар ч гарц гаргалгаа алга. Нийслэлийн удирдлагын зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас тэр асуудлаа даатгалаар шийд гэдэг хариултыг өгөх гээд байна. Энэ бол авлигын үер. Яагаад нэг ч албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна вэ. Сая болсон Дарь-Эхийн үер жалганд буусан зөвшөөрөлгүй хэдэн айлын буруу болж байна. Хэн нь хотоос хэдэн километр зайнд өчнөөн га газар хашаалаад, хэн нь гуу жалганд алга дарам газарт авч байгааг бүгд харж байна. Энэ шударга бус асуудалтай тэмцэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж