Улаанбаатар хотод нэгдүгээр хавьтлын 7 тохиолдлыг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод нэгдүгээр хавьтлын 7 тохиолдлыг илрүүллээ

Улаанбаатар хотод нэгдүгээр хавьтлын 7 тохиолдлыг илрүүллээ

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт энэ оны наймдугаар сарын 7-8-ны хооронд шилжих шөнө тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүний дагуу Зоонозын өвчин судлалын төв, ХӨСҮТ хамтран шалгалт хийсэн. Сорьцод хийсэн шинжилгээгээр 2023 оны наймдугаар сарын 8-ны 12:00 цагт тухайн тохиолдол тарваган тахлын гэдэсний хэлбэрээр өвчилсөн болохыг илрүүлжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас тарвага худалдан авч, мөн аймгийн Биндэр суманд очоод хүнсэндээ хэрэглэжээ. Энэ явцад халдвар авсан байна.

Тарваган тахал өвчин бол Зоонозын  өвчин судлалын хүнээс хүнд халдварладаг  гоц халдварт өвчин учраас нэгдүгээр хавьтлуудыг илрүүлээд, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа аж. Мөн бэлэн байдлыг хангаж, шуурхай багийг ХӨСҮТ-өөс гарган, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласнаар Улаанбаатар хотод нэгдүгээр хавьтлын долоон тохиолдлыг илрүүлсэн байна. Хавьтлуудыг тусгаарлаж эмчлэх, тухайн орчинд нь голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийх аж. Халдвар тархсан газар буюу Хэнтий аймгийн Зоонозын өвчний төв, Хэнтий аймгийн Биндэр суманд байгаа нэгдүгээр хавьтлуудад үзлэг шинжилгээ хийх ажлыг шуурхай явуулж байна. Тарвага худалдаж авсан газарт голомтын тандалт судалгаа хийж ард иргэдийг урьдчилан сэргийлэх  ажлыг мөн зохион байгуулна.

Зоонозын өвчин судлалын төвөөс иргэдийг хууль бусаар тарвага агнах , тээвэрлэх, тодорхойгүй голомттой бүс нутагт агнаад худалдаалсан тохиолдолд татгалзах шаардлагатай гэдгийг анхаарууллаа. 2023 он гарснаар Говь-Алтай аймагт зургадугаар сарын 28-нд, Улаанбаатар хотод наймдугаар сарын 8-нд тус тус тарваган тахлын хоёр тохиолдол батлагдсан. Үүнийг дагуу холбогдох хүмүүс зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

Л.Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж