Украинд өгөх "F-16" онгоцууд бэлэн ч барууныхан яарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Украинд өгөх "F-16" онгоцууд бэлэн ч барууныхан яарахгүй байна

Украинд өгөх "F-16" онгоцууд бэлэн ч барууныхан яарахгүй байна

Украины нисгэгчдийг “F-16” онгоцонд дадлагажуулахад бэлэн улс олон ч Оросыг өдөөн хатгахаас эмээж буй тул алгуурлаж байна гэдгийг чөлөөндөө гарсан америк генерал хэллээ.

Тодруулбал, “Урьдчилсан байдлаар төлөвлөгөөгөө боловсруулсан ч гол удаашрал АНУ-ын дотоодод байна. Путиныг асуудал үүсгэж магадгүй гэсэн айдсаас үүдээд түргэн шуурхай арга хэмжээ авахгүй байгаа. Олон удаа хэлж байгаачлан онгоцны нөхцөл байдал ийм л байна. Украиныг сөнөөгч онгоцоор хангах тухайд Оросын барууныг айлгах бодлого үр дүнтэй байсан. Путины хуурай замын хүчнийхэн дайны талбарт бүтэлгүйтэж байна. Гэхдээ түүний айлган сүрдүүлэх, барууныхныг саатуулах дайн амжилттай болж байгаа. Үүн дээр л тэр төвлөрч ажиллаж байгаа юм. Айлган сүрдүүлэлт нь онгоцны асуудлыг удаашруулж байна” гэж Европ дахь НАТО-ийн холбоотны хүчний командлагч асан Филип Бридлоу хэлэв.

Эргэн сануулахад, Литва улсын нийслэл Вильнюс хотноо долдугаар сарын 11-нд болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины эрх баригчид түнш 11 оронтой санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Энэхүү санамж бичигт украин нисгэгчдийг “F-16” онгоцонд дадлагажуулах нөхцлийг тусгасан юм.

Дасгал сургуулилалт энэ сард эхлэхээр товлогдсон ч АНУ эцсийн төлөвлөгөөг хараахан батлаагүй хэвээр байна. Учир нь Европын орнууд бүрэн тохиролцоонд хүрээгүй аж.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж