Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно
Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга Австрали улсын Сиднейн дуурийн театрт ирэх сард бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Ингэснээр Сиднейн дуурийн театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болох аж. Тус чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглолтоо хийсэн.
Морин хуурын чуулгынхан 2022 онд Японы “NHK Hall” танхимд, 2021 онд ОХУ-ын алдарт "Мариинский" театрын тайзнаа урилгаар тоглолтоо хийж байв.

Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байв. Чуулгыг үүсгэн байгуулагч нь уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-09 103.57.93.114

сайхан чуулгад амжилт хүсье Өөлөхөд хувцас нь хуучин нь маш гоё байсан. Одоо ямар муухай өнгөтэй юм бээ Хайран чуулгыг гутаалаадаа

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-09 59.153.113.111

Марийнскийн театр ч нэг их нэр цуутай ч эд бишшүү дээ, манайхандаа бол том л юмдаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж