Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга Австрали улсын Сиднейн дуурийн театрт ирэх сард бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Ингэснээр Сиднейн дуурийн театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болох аж. Тус чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглолтоо хийсэн.
Морин хуурын чуулгынхан 2022 онд Японы “NHK Hall” танхимд, 2021 онд ОХУ-ын алдарт "Мариинский" театрын тайзнаа урилгаар тоглолтоо хийж байв.
Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байв. Чуулгыг үүсгэн байгуулагч нь уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан билээ.
Холбоотой мэдээ