ЗГ: Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

ЗГ: Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээг хэлэлцэж байна

ЗГ: Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ,

– Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай,

– 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.09/  болно. Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Засгийн газар хуралдаагүй билээ

Эргэн сануулахад, Засгийн газрын долдугаар сарын 26-ны хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн. Ингэхдээ, нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судлан, шийдвэрлэх ажлын хэсэг гаргасан. Энэ дагуу Барилгын тухай хуульд заасны дагуу холбогдох журмыг боловсруулж батлах, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол боловсруулж, хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар даалгасан.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж