VS: Үерийн даланд газар олгосон дарга нарт хариуцлага тооцох ёстой

VS: Үерийн даланд газар олгосон дарга нарт хариуцлага тооцох ёстой

Энэ удаагийн VS буландаа үерт өртсөн айлуудын асуудлыг онцолж байна. Тухайлбал, үерт өртсөн айлууд тус тойргоос сонгогдсон гишүүн Ж.Чинбүрэнд үерийн хохирлын талаар хэлж асуудлаа хэрхэн шийдүүлэх талаар ярилцсан.  Иргэдийн зүгээс үерт өртсөн шалтгаан нь үерийн жалгыг барилгын хогоор дүүргэж, голдирлыг өөрчилсөн гэх. Түүнээс гадна үерийн даланд газар олгосон дарга нарыг мөн буруутгаж байгаа юм. 

Иргэн
Баянзүрх дүүргийн оршин суугч

Аргаа барсандаа л бид ийм байдалтай байна. Тайван бай л гэх юм. Тайван байх арга алга. Сүүлдээ үерт өтсөн айлууд зөвшөөрөлгүй газар буучихсан байсан мэт мэдээлэл түгээж байна. Бид эзгүй хээр газар ирээд буучихсан байсан юм биш. Тэгж ярих юм бол сонгуулийн өмнө эд нар өөрсдөө бидэнд газрын гэрчилгээг нь гаргаж өгсөн шүү дээ. Өнөөдөр л гэнэт ухаан ороод энд ийм айлууд амьдарч байсан юм уу хэмээн гайхах нь холгүй байна.

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Хууль зүйн сайд Х.Нямбаатараа 2020 оны сонгуулийн өмнө дагуулж ирж “Биднийг дэмжих юм бол та нарын газрын гэрчилгээг шийдэж өгнө. Цаашлаад засмал зам, сургууль цэцэрлэг, худаг хүртэл байгуулж өгнө” гэж яриад явснаа мартчихдаг юм уу. Бид ч тэднээс бичиг баримтаа шаардсан, авсан.  Тэд зам тавьж, сургууль барьж, худаг, тог цахилгааны асуудлыг шийдэж өгсөн шүү дээ. Тэд сонгуулиар санал авахын тулд газрын зөвшөөрөл олгосноо одоо мартчихсан байна. Биднийг дур зоргоороо суурьшлын бүс үүсгэчихсэн мэтээр яриад байх юм. Зам тавьсан учраас бид замаа бараадаж бууна. Сургууль, цэцэрлэг, худаг буудалдаа ойртохыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бидэнд хотын төвд хэдэн өрөө байранд амьдрах боломж байхгүй учраас олдсон, өгсөн газар дээр нь л амьдарч байсан. Үнэхээр үерийн ам, голын урсац хаасан юм бол төр яагаад зам тавьж, сургууль барьсан юм бэ.  Энд 10 гаруй жил амьдарч байна. Анх удаа л ийм айхтар үер буухыг үзлээ.  Одоо бидэнд шалтаг, шалтгаан биш шийдэл хэрэгтэй байна. Үерийн усанд урссан гэрийнхээ буурь, лаг шаврандаа зууралдсан хашаа хороогоо харахаар  сэтгэл эмтэрч байна. Цагаа тулахаар хашааны ганц банз ч бидэнд үнэ цэнэтэй. Ганц банз авах гэж өөрөөсөө, үр хүүхдээсээ ч харамлаж байж сая л нэг бүрэн бүтэн хашаа, гэр оронтой болж байтал үерт урсгачихлаа. Тайван суух арга алга

Ж.Чинбүрэн
УИХ-ын гишүүн

Барилгын хогоо жалга руу хаясаар байгаад ийм болж байгаа. Энийг хөөж хариуцлага тооцох хэрэгтэй. Яг энэ асуудлыг Онцгой байдлын газраас хүслээ. Буруу газар олгосон юм уу, эсвэл худлаа хэлж газар олгосон юм уу, яагаад барилгын хогийг аажим аажмаар дүүргэж барилга барьчихсан байна. Энэ бүхнийг тогтоож, хариуцлага тооцохгүй бол дахиад  нэг айл, хороо үерт автана. Нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд маш хатуу зогсох хэрэгтэй. Тиймээс маш тодорхойгоор газар зохион байгуулалтыг хийх ёстой. Байгалийн голдрилыг өөрчлөх хэрэггүй. Барилгын хог асгадаа болих хэрэгтэй. Зөрчил хийсэн хүмүүст хариуцлага тооцдог байх хэрэгтэй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.90.118

Газрын албаныхан тэнэг хүмүүс биш хуулиа мэднэ гуу жалгаа ялгана УИХ гарах гэсэн увиагүй нөхдүүд л хүчээр өгүүлдэгшдээ мэдэхгүй биш кк бүх дүр нь харагдаж бна

Avatar

Нэргүй 2023-08-09 103.229.122.254

1.Төрийн буруу ,хот төлөвлөлт алдагдаж ,мөнгөтэй хэн ч бай газар олгосон.
2. УБ хотоо баруун зүүн зүгрүү тэлээд дэд бүтцээ сайжруулсан бол ийм юм болохгүй байсан
3.Далан дагаж байшин барьж хашаа зоосон айлуудад ,сонгуулийн үеээр газрын гэрчилгээ ,УБ иргэний үнэмлэх олгож сонгогдсон
Эцэст нь аюулгүй байдлаа хангаагүй иргэн та өөрөө буруутай ,хохиролгүй гэж бичиж өгөөд буудаг асуудал газар авсан гэж харьяа хорооны хүн тв ээр ярьж байсан

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Bi 2023-08-09 66.181.160.102

ezengui turiin emegnel gedeg l ene biy bizdee yum helj shaardlaga tavij chadadgui turiin alba nam naiz nuhud turliin alba bolj heel hahuulid Buren avtsanii shinj huuli shuuh gej baidiin bol bag boroo horinii darga nartai hatuu hariutslaga toots nuhun tulbur tuluu l

Avatar

АН 2023-08-09 45.117.35.15

Хэн ч гуу жалганд гуйж талбай олгоогүй, харин байнга нүүхийг шаарддаг, нүүгээд буух газрыг нь ч зааж өгч байжээ,
Ер нь хотод хэдэн саяараа шамбааралдсан, тэгээд түгжрэл, утаа, тоос шорооны эх үүсвэр нь ардчилал эрх чөлөөт гэсэн АН-ын байгуулсан нийгмийн үр дагавар юм.
Авилгал, луйвар, хулгай дээрэм ч ардчилал гэгч шахааны үр дагавар, Энэ муухай дайснуудын шахаанд монголчууд туйлдаж байна,
Гаднаас шахагчидын долоогч ардчилагчид даалгавраа сайн биелүүлжээ

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.161.204

Яагаад гишүүд таг байгаан бол гэсэн чинь өөрсдөө газрын зөвшөөрлийг нь олгосон юм бн лээ шд. Чимээгүй байж байгаад Сумьяагаар туг тахих гээд хүлээж байгаан.

Avatar

ХУУЛЬЧ 2023-08-09 202.179.26.172

АН- МАН ,,АДИЛХАН 30 ЖИЛ ИНГЭЖ ГАЗРЫН АСУУДЛАА ШИЙДСЭНЭЭ МАРТААД ХЭРЭГҮЙ ДЭЭ. ХОЁР ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНЭЭ ГАЙХАХ ХЭРЭГҮЙ ,,,ХУУЛИЙГ ЗАВХРУУЛАГЧИД УЛС ТӨРИЙН НАМУУД ШҮҮДЭЭ .,,,, ТЭГЭЭД МОНГОЛД ХУУЛИА ДАГАЖ САХИСАН ИРГЭД УЛНЫ АМЬДАРЛААР АМЬДАРЧ ,,ХУУЛЬГҮЙ АМЬДАРСАН НЬ ТЭНГЭРИЙНХ БОЛООД УДАЖ ДЭЭ .

Avatar

Нэргүй 2023-08-09 202.21.107.13

газар олгосон гээд байгаа Нямбактёр тэргүүтнүүд хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-09 98.37.80.18

Ene hulgaichuud toohgui ee Hulgaich hulgaich aa shiitgehgui ee Tom hulgaichuudiig ehleed namnah heregtei

Avatar

Эсрэг 2023-08-09 85.110.74.148

Эхлээд гамшигт нэрвэгдсэн айлуудынхаа асуудлыг шийдэхгуй юм уу. Их яриад байгаа улс аягуй бол огт хохироогуй улс байгаа даа, ихэнхи нь. Их ажлын уеэр амьтан уймуулдэг улс хамгийн хорлогчид байдаг, емнех баримт хангалттай. Байгалийг басчихаад еерсдее огт буруугуй мэт яриад байх юм. Хучээр голын аманд хашаа бариулаагуй, худлаа юу. Орон сууц, хашааг холиод байх юм. Туул, Сэлбэ голууд уерлэдэг гэдгийг мэддэггуй гэж л бараг ярих нь. Ажлыг нь эхлээд яг одоо хийлгэ, дараа сонгуулийн пиараа хий…

Avatar

УИХ-ын гишүүд буруутай 2023-08-09 192.82.86.151

Газрын зөвшөөрөл олгуулсан нам, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож, хохирлыг тэд нараар төлүүлэх нь зүйтэй

Avatar

Нэргүй 2023-08-09 59.153.87.56

жалга, гуу бөглөж буусан айлуудын газрыг чөлөөлөх хэрэгтэй. БЗД Гачууртад жалга таглаад хашаа байшин барьчихсан газрууд зөндөө байна

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.189.116

одоо яахавдэээ. улсаараа орк юм чинь.

Avatar

Нэргүй 2023-08-09 150.129.143.211

Хүүк маань хаана яваа болдоо

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.161.204

Харин тийм. Бодвол архиа гудраад хэвтэж байгаа биз. Бараг тэр нь дээ. Нэг үзэгдэхээрээ дандаа солиотой юм ярьж зэвүү хүргэдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж