VS: Үерийн даланд газар олгосон дарга нарт хариуцлага тооцох ёстой

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

VS: Үерийн даланд газар олгосон дарга нарт хариуцлага тооцох ёстой

Энэ удаагийн VS буландаа үерт өртсөн айлуудын асуудлыг онцолж байна. Тухайлбал, үерт өртсөн айлууд тус тойргоос сонгогдсон гишүүн Ж.Чинбүрэнд үерийн хохирлын талаар хэлж асуудлаа хэрхэн шийдүүлэх талаар ярилцсан.  Иргэдийн зүгээс үерт өртсөн шалтгаан нь үерийн жалгыг барилгын хогоор дүүргэж, голдирлыг өөрчилсөн гэх. Түүнээс гадна үерийн даланд газар олгосон дарга нарыг мөн буруутгаж байгаа юм. 

Иргэн
Баянзүрх дүүргийн оршин суугч

Аргаа барсандаа л бид ийм байдалтай байна. Тайван бай л гэх юм. Тайван байх арга алга. Сүүлдээ үерт өтсөн айлууд зөвшөөрөлгүй газар буучихсан байсан мэт мэдээлэл түгээж байна. Бид эзгүй хээр газар ирээд буучихсан байсан юм биш. Тэгж ярих юм бол сонгуулийн өмнө эд нар өөрсдөө бидэнд газрын гэрчилгээг нь гаргаж өгсөн шүү дээ. Өнөөдөр л гэнэт ухаан ороод энд ийм айлууд амьдарч байсан юм уу хэмээн гайхах нь холгүй байна.

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Хууль зүйн сайд Х.Нямбаатараа 2020 оны сонгуулийн өмнө дагуулж ирж “Биднийг дэмжих юм бол та нарын газрын гэрчилгээг шийдэж өгнө. Цаашлаад засмал зам, сургууль цэцэрлэг, худаг хүртэл байгуулж өгнө” гэж яриад явснаа мартчихдаг юм уу. Бид ч тэднээс бичиг баримтаа шаардсан, авсан.  Тэд зам тавьж, сургууль барьж, худаг, тог цахилгааны асуудлыг шийдэж өгсөн шүү дээ. Тэд сонгуулиар санал авахын тулд газрын зөвшөөрөл олгосноо одоо мартчихсан байна. Биднийг дур зоргоороо суурьшлын бүс үүсгэчихсэн мэтээр яриад байх юм. Зам тавьсан учраас бид замаа бараадаж бууна. Сургууль, цэцэрлэг, худаг буудалдаа ойртохыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бидэнд хотын төвд хэдэн өрөө байранд амьдрах боломж байхгүй учраас олдсон, өгсөн газар дээр нь л амьдарч байсан. Үнэхээр үерийн ам, голын урсац хаасан юм бол төр яагаад зам тавьж, сургууль барьсан юм бэ.  Энд 10 гаруй жил амьдарч байна. Анх удаа л ийм айхтар үер буухыг үзлээ.  Одоо бидэнд шалтаг, шалтгаан биш шийдэл хэрэгтэй байна. Үерийн усанд урссан гэрийнхээ буурь, лаг шаврандаа зууралдсан хашаа хороогоо харахаар  сэтгэл эмтэрч байна. Цагаа тулахаар хашааны ганц банз ч бидэнд үнэ цэнэтэй. Ганц банз авах гэж өөрөөсөө, үр хүүхдээсээ ч харамлаж байж сая л нэг бүрэн бүтэн хашаа, гэр оронтой болж байтал үерт урсгачихлаа. Тайван суух арга алга

Ж.Чинбүрэн
УИХ-ын гишүүн

Барилгын хогоо жалга руу хаясаар байгаад ийм болж байгаа. Энийг хөөж хариуцлага тооцох хэрэгтэй. Яг энэ асуудлыг Онцгой байдлын газраас хүслээ. Буруу газар олгосон юм уу, эсвэл худлаа хэлж газар олгосон юм уу, яагаад барилгын хогийг аажим аажмаар дүүргэж барилга барьчихсан байна. Энэ бүхнийг тогтоож, хариуцлага тооцохгүй бол дахиад  нэг айл, хороо үерт автана. Нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд маш хатуу зогсох хэрэгтэй. Тиймээс маш тодорхойгоор газар зохион байгуулалтыг хийх ёстой. Байгалийн голдрилыг өөрчлөх хэрэггүй. Барилгын хог асгадаа болих хэрэгтэй. Зөрчил хийсэн хүмүүст хариуцлага тооцдог байх хэрэгтэй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж