“Скай хайпермаркет” ХХК МҮОХ-ны “Албан ёсны мөнгөн түнш” байгууллага боллоо

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

“Скай хайпермаркет” ХХК МҮОХ-ны “Албан ёсны мөнгөн түнш” байгууллага боллоо


“Скай хайпермаркет” буюу Имарт хайпермаркет нь “Монголын Үндэсний Олимпын Хороо”-той “Албан ёсны мөнгөн түнш” байгууллагаар хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скай хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурав. Тус санамж бичигт хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө боловсруулан олимпизмын хөдөлгөөнийг сурталчилан таниулан 2025 он хүртэл зохион байгуулагдах “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын II наадам, “Ханжоу-2022” Азийн зуны XIХ наадам, “Бангкок-Чонбури-2022” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам, “Канвон-2024” Залуучуудын IV өвлийн олимпын наадам, “Парис-2024” Зуны XXXIII Олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажиллахаар тусгажээ.

“Скай хайпермаркет” ХХК буюу Имарт нь үйл ажиллагаа эхлүүлсэн цагаасаа эхлэн тогтмол нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааг дэмжин зохион байгуулсаар ирсэн.

Скай хайпермаркет ХХК нь МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, сургалт, хурал, олон нийтийн үйл ажиллагаа, олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж