Архангайнхан улсын арслан, харцага, начны наадмаа 3 хоног хийнэ

Архангайнхан улсын арслан, харцага, начны наадмаа 3 хоног хийнэ

Архангайнхан улсын арслан, харцага, начны наадмаа 3 хоног хийнэ

Энэ жил Төв, Хэнтий, Архангай, Завхан, Говь-Алтай гэсэн таван аймгийн 100 жилийн ойн тохиож буй. Үүнээс дөрвөн аймгийн баяр наадам өчигдөр долдугаар сарын 27-29-нд болж өндөрлөсөн. Тэгш ойтой аймгууд өргөн дэлгэр наадаж, үзүүр, түрүү бөхчүүдээ ч тодруулсан билээ. Тэгвэл аймгууд улсын цолны мялаалга наадмуудаа энэ сард товлож байгаа бөгөөд энэ жилийн наадмын түрүү бөхийн өлгий нутаг Архангай аймаг улсын арслан, харцага, начны наадмаа маргаашаас гурав хоног хийхээр товлосон байна.

Тодруулбал, наймдугаар сарын 10-12-нд Архангай аймгийн Цэнхэр, Хашаат суманд наадам болох бөгөөд цолны мялаалгад олон хүндтэй зочид ч оролцох аж.

Улсын баяр наадамдаа түрүүлж "арслан" цол авсан М.Бадарч цолны мялаалга наадам Архангай аймгийн Цэнхэр суманд болох бөгөөд хурдан морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөжээ.

ЗАЛУУ ХАРЦАГА С.СҮХБАТЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА ХАШААТ СУМЫН ТӨВД БОЛНО

Монгол Улсын залуу харцага С.Сүхбатад хүндэтгэл үзүүлэх "харцага цолны мялаалга" наадам Хашаат сумын төвд ирэх Бямба гаригт /2023.08.12/ болно. Тус наадмаар улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан, өсвөрийн бөхийн барилдаан, хурдан их насны морьдын уралдаан болох аж.

Мөн Монгол Улсын начин Л.Отгонбаатар,  цолны мялаалга наадам болохоор товложээ.

Сонирхуулахад, Архангай аймгийн тэгш ойн баяр наадамд Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, улсын арслан М.Бадарч үзүүрлэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-09 202.126.89.192

3хан хоног уу, нэг мөсөн сар хийчихээч дээ, тэртэй тэргүй ажилгүй улс

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-09 150.129.142.113

наадмаа болио
намартаа бэлдье

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.32

Бидний хэдэн малчид энэ олон наадмын хандив болоод хөлд нь үрэгдэх нээ. Болиоч гэмээр байна

Avatar

debiloid 2023-08-09 192.82.82.112

mongoloid hun turhtei almasnuud

Avatar

Нэргүй 2023-08-09 202.126.89.187

Бороо хур ихтэй жил эрт хүйтэрч хөлдүү өвөл болно.Шүлэгч Мөнхбат эдэр нь өвс зөөгөөд гүйх юм байгаа биз.

Avatar

Zochin 2023-08-09 202.126.89.209

Nair naadmaa boluylaachee.zunjingaa naadamlalaa.uer usni ajlaa tsegtsleech.

Avatar

ЗОЧИН 2023-08-09 202.9.47.56

бүтэн 1 сар наадлаа, одоо 8 сар дуустал бас наадна. эцэс төгсгөлгүй энэ Баяр наадмаа цэгцлэхгүй бол наадсаар байтал монгол улс мөхөх нээ…энэ олон наадмаар монгол улс хөгжихгүй …………бүтээн байгуулалт ид өрнөх ёстой бүтэн 2 сарыг үр ашиггүй алдчихлаа….уг нь 2 сар битгий хэл 2 хоногийг ч алдахгүйн төлөө ажилладаг баймаар юм даа….хэлэх үг алга.

Avatar

Нэргүй 2023-08-09 202.9.46.66

Увс, Ховдынхон бөхийн цолны наадмаа хийхээр жалга довын үзэл гаргалаа гэх. Архангай тэргүүтэй Төв Халхын наадмыг болохоор гоё наадам, сайхан наадам гэх. Нөгөө хоёрдмол стандарт гэдэг чинь энэ шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-09 122.201.23.122

сэдвийн өгч буй гарчиг агуулгаа бод л доо. Өөр өөр газар, өөр хугацаанд болно шүүдээ

Avatar

Нэргүй 2023-08-09 203.91.115.39

Наадам чинь арай хэтэрлээ. Дэлхийн аварга болчихсон уу. Их спортод амжилт гаргаж чадахгүй гүзээтэй сэвснүүд одоо боль. Улс орон чинь хэцүүдлээ.

Avatar

Зочин 2023-08-09 103.206.195.28

За одоо боль оо, ямар дуусдаггүй наадам, ханадаггүй их шунал вэ энэ бөх нэртэй хэнд ч хэрэггүй гарууд

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.70.158

больцгоо лаларуудаа…сум орон нутгийнхаа өмхий модон жорлонгоо соль

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.25.232

ИНГЭЖ ХӨГЖИЖ ДЭВШИЖ ЧАДДАГ БОЛ Ч БАС ЯАХАВ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.69.77

өвөл болхоор яаж орилцгоох бол. туслаач яанаа

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.69.77

ажил хийдэг засаг даргаар солио

Avatar

Зочин 2023-08-09 124.158.71.181

Одоо наадамлахаа болиочээ. Үргэлж наадаж байдаг дүүрчихсэн хүмүүс вэ? Хуулиар энэ олон наадамыг зохицуулж болилах хэрэгтэй ‼️ Энэ олон наадам хэнд юунд хэрэгтэй вэ???‼️

Avatar

Нэргүй 2023-08-09 122.201.27.54

Odoo bolichoochee psta!

Avatar

Нэргүй 2023-08-09 202.21.127.142

Ажлаа хийх нь ажлаа хийцгээ, наадах нь наадацгаа. Ядаргаатай юм. Би зун их ажилтай нааадаж найрлаж чадсангүй. Салхинд гарангаа энэ наадамд чинь очмоор байна.

Avatar

Нэргүй 2023-08-09 43.228.129.178

boli boli yasan duusdaggyi yum

Avatar

Нэргүй 2023-08-09 64.119.24.25

хулгайч Жамъянгийн Мөнхбат голд нь суугаад гоё гоё

Avatar

Нэргүй 2023-08-09 192.82.69.77

наадам наадам. ажил хийдэг засаг даргаар соль

Avatar

Нэргүй 2023-08-09 150.129.143.211

Энэ ард түмэн тэнэглэхийн туйлд хүрчээ Манжийн бодлого цусанд нь шингэж боолын сэтгэхүйтэй болжээ болилдоо наадам цэнгээнээ

Avatar

Нэргүй 2023-08-09 202.21.107.38

Үнэн хийх юмгүй ард түмэн. Амьдрал муу байна л гээд байдаг, ийм юм чинь яаж өөдлөхөвдээ. Ихэнх нь зөвхөн бие биендээ юм дамлаж зардаг, бүтээн байгуулалт хийдэггүй, хөгжихгүйээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж