Энэ жил Төв, Хэнтий, Архангай, Завхан, Говь-Алтай гэсэн таван аймгийн 100 жилийн ойн тохиож буй. Үүнээс дөрвөн аймгийн баяр наадам өчигдөр долдугаар сарын 27-29-нд болж өндөрлөсөн. Тэгш ойтой аймгууд өргөн дэлгэр наадаж, үзүүр, түрүү бөхчүүдээ ч тодруулсан билээ. Тэгвэл аймгууд улсын цолны мялаалга наадмуудаа энэ сард товлож байгаа бөгөөд энэ жилийн наадмын түрүү бөхийн өлгий нутаг Архангай аймаг улсын арслан, харцага, начны наадмаа маргаашаас гурав хоног хийхээр товлосон байна.
Тодруулбал, наймдугаар сарын 10-12-нд Архангай аймгийн Цэнхэр, Хашаат суманд наадам болох бөгөөд цолны мялаалгад олон хүндтэй зочид ч оролцох аж.
Улсын баяр наадамдаа түрүүлж "арслан" цол авсан М.Бадарч цолны мялаалга наадам Архангай аймгийн Цэнхэр суманд болох бөгөөд хурдан морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөжээ.
ЗАЛУУ ХАРЦАГА С.СҮХБАТЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА ХАШААТ СУМЫН ТӨВД БОЛНО
Монгол Улсын залуу харцага С.Сүхбатад хүндэтгэл үзүүлэх "харцага цолны мялаалга" наадам Хашаат сумын төвд ирэх Бямба гаригт /2023.08.12/ болно. Тус наадмаар улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан, өсвөрийн бөхийн барилдаан, хурдан их насны морьдын уралдаан болох аж.
Мөн Монгол Улсын начин Л.Отгонбаатар, цолны мялаалга наадам болохоор товложээ.
Сонирхуулахад, Архангай аймгийн тэгш ойн баяр наадамд Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, улсын арслан М.Бадарч үзүүрлэсэн билээ.
Холбоотой мэдээ