Хармаг, улаан бударгана тариалах, үр үржүүлэх талаар ярилцлаа

Хармаг, улаан бударгана тариалах, үр үржүүлэх талаар ярилцлаа

Хармаг, улаан бударгана тариалах, үр үржүүлэх талаар ярилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Говь, хээрийн бүсийн бэлчээрийн доройтол, цөлжилтөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Гансу мужийн Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай уулзлаа. 

Монгол Улсын Ургамал хамгааллын хүрээлэн, БНХАУ-ын Гансу мужийн Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран 2019-2022 онд ганд тэсвэртэй ургамлын плантаци байгуулах судалгааны ажил явуулсан бөгөөд Хэнтий, Дорноговь аймгуудад хармаг, улаан бударганын үрийг боловсруулах, үрсэлгээ үржүүлэх, тариалах боломжийг илрүүлсэн үр дүнг танилцуулав.

Цаашид Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, БНХАУ-ын Гансу мужийн Хөдөө аж ахуйн их сургууль, холбогдох эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран эрдмийн ажлын үр дүн, туршлагаа хуваалцах, оюутан солилцох, судалгааны төв байгуулах, судалгааны ажлын материаллаг баазыг бүрдүүлэх зэрэгт үндэслэн төслийг үргэлжлүүлэх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж