Хятадад царай таних технологийн хэрэглээг хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Хятадад царай таних технологийн хэрэглээг хязгаарлав

Хятадад царай таних технологийн хэрэглээг хязгаарлав

Хятад улсад царай таних технологийг хэтрүүлэн ашиглаж байгаа талаар олон нийт хэлэлцэх болсон. Үүнтэй холбоотойгоор нүүр царай таних технологийн аюулгүй байдалд хяналт тавих дүрмийн төслийг гаргаснаа тус улсын Кибер орон зайн зохицуулах хороо өчигдөр /2023.08.08/ мэдэгдлээ. Тус хорооноос мэдэгдэхдээ, нүүр царай таних технологийг зөвхөн тодорхой зорилго, хамгаалалтын хатуу нөхцөл дор ашиглах боломжтой гэжээ. Мөн технологийг ашиглахын тулд хувь хүний зөвшөөрөл шаардлагатай аж.

Хятадад биометрээр таних, ялангуяа нүүр царайг таних арга өргөн дэлгэрсэн. Нийтийн бие засах газарт ариун цэврийн цаас ашиглахын тулд царайгаа таниулдаг технологийг тус улсад 2020 онд нэвтрүүлсэн нь тухайн үедээ асуудал дэгдээж байв. Үүнээс хойш олон компани царай таних технологийг хэтрүүлэн ашигласан хэргээр шийтгэгдэж, торгууль төлжээ.

Шинэ дүрэмд зааснаар царай таних төхөөрөмжийг зочид буудлын өрөө, нийтийн ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, бие засах газар болон бусдын хувийн нууцад халдаж болзошгүй зарим газарт суурилуулах хориотой. Олон нийтийн газарт зөвхөн нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс царай таних төхөөрөмжийг суурилуулна. Ингэхдээ хажууд нь заавал анхааруулах тэмдэг тавих ёстой аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж