Кейт Уинслет болон Сэм Мендес нарын дундуур “хар муур гүйжээ”

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Кейт Уинслет болон Сэм Мендес нарын дундуур “хар муур гүйжээ”

Холливудын жүжигчин Кейт Уинслет болон кино найруулагч Сэм Мендес нар гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай "Тэд хэдийгээр салж байгаа ч цаашид бие биеэ хүндэтгэн найрсаг харилцаатай байхаар шийдсэн" гэж Schillings өмгөөллийн товчооны ажилтнууд мэдээлсэн байна. Гэхдээ яг хэзээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах гэж байгаа тухай хэлсэнгүй. Тэд 2003 онд гэрлэлтээ батлуулж байсан бөгөөд энэхүү долоон жилийн хугацаанд тэдний дундаас гарсан хүү Жогийнхоо хүмүүжилд хоёул санаа тавьж байх ажээ. "Титаник" киногоор нэрд гарсан Кейт Уинслет 2009 онд Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авсан юм. Мөн тэр үүнээс өмнө 1998, 2005 онд хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан юм. Харин түүний нөхөр Сэм Мендис нь 2000 онд Оскарын шагнал авч байсан билээ.
                                                                                                                            Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж