БШУЯ 600 хүүхдийн сурах эрх ашиг зөрчигдөж байгааг анхаарна уу!

БШУЯ 600 хүүхдийн сурах эрх ашиг зөрчигдөж байгааг анхаарна уу!

БШУЯ 600 хүүхдийн сурах эрх ашиг зөрчигдөж байгааг анхаарна уу!

Орхон аймгийн 17 дугаар сургууль 2017 онд ашиглалтад орсон ч 2022 оны есдүгээр сард хананд нь цууралт үүсч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ашиглалтад ороод удаагүй барилгад ямар шалтгаанаар цууралт үүссэнийг шинжээчдийн баг хоёр удаа шалган, гүйцэтгэгч компанийг хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргасан билээ. Гэвч тухайн сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн "Урагшлах" ХХК мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг хүлээж аваагүйгээс одоог болтол тус маргаан шүүх дээр явж буй. Харин сургуулийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргаж, дахин тендер зарласан. 2022 оны нэгдүгээр сард зарласан тендерт "АСУД констракшн" ХХК шалгарч, барилгад үүссэн цууралт бусад заслын ажлыг хийхээр болжээ. Гэсэн ч тендерт шалгарсан компани ажлаа хийгээгүйгээс тус сургуулийн хоёрдугаар байр энэ жил дахин сурагчид хүлээн авах боломжгүй байгаа аж.

Тодруулбал, сургуулийн байранд шаардлагатай засварын ажил төлөвлөгөөт хугацаанд хийгдээгүй учир тус хичээлийн байранд сурах 600 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Энэ талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

ХЭДИЙ ОРХОНЫ АСУУДАЛ БОЛОВЧ Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АНХААРАХ ЁСТОЙ

Бид Орхон аймгийн 17 дугаар сургуулийн захиргаатай холбогдоход "Хичээлийн хоёрдугаар байрны засвар шинэчлэлтийн ажлын тендер өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард зарлагдаж, 2023 оны нэгдүгээр сард гүйцэтгэх компаниа шалгаруулсан. Тендерт "АСУД констракшн" ХХК шалгарч, сургууль дээр нэгдүгээр сард хоёр удаа ирж танилцаад дахин ирж ажил хийгээгүй.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр тендер зарласан ч олон хүүхдийн сурах эрх ашиг зөрчигдөж байгаа учир Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг анхаарахыг хүсч байна. Салбарын сайдыг хотын сургуулиуд дээр ажиллаж байгааг бид цахимаар харж байгаа. Гэхдээ манай орон нутгийн сургуулийн барилгын ажил 2,5 жил энэ онтой гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.

Сургуулийн хоёрдугаар байрны ажлыг тендерт зааснаар энэ сарын 15-нд хүлээлгэж өгөх ёстой. Уг нь Орхон аймаг хичээлийн байрны төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн. Гэвч зураг төслийг гүйцэтгэсэн хүн нь тусгай материалаар ханыг гүйцэтгэнэ гэснээс тухайн материал нь орж ирэхгүй байна гэх шалтгаанаар барилгын ажил хийгдээгүй. Зургийг нь тэгвэл өөрчилж өгнө үү гэж хандахаар гүйцэтгэгч н.Эрдэнэсүрэн гэдэг хүн нь  тоохгүй байгаа. Уг нь тухайн материалыг нь "Бүрэн трэйд" гэдэг компани оруулж ирдэг юм билээ.

Аль талдаа асуудал байгааг мэдэхгүй ч барилгын ажил саатаж бидний зүгээс сурагчдаа хаана хичээллүүлэх вэ? гээд л сандраад сууцгааж байна.

"АСУД констракшн" ХХК өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд ирж, нураах хэсгүүдийг буулгаад л дахиж ирээгүй. Өнгөрсөн долдугаар сарын 6-нд өргөтгөсөн хурал хийхэд тухайн компанийн захирал энэ сарын 15-нд хүлээлгэж өгнө гэсэн. Тэгээд л таг болсон. Сургуулийн барилгын ажлыг өмнө нь гүйцэтгэсэн "Урагшлах" ХХК-тай шүүхийн маргаантай байгаа. Давж заалдах шатанд явж байгаа. Бид тойргоос сонгогдсон гишүүдэд, салбар яаманд гээд хандах боломжтой бүх хүнд хандсан.

Анх манай сургууль 2,3 тэрбум төгрөгөөр баригдаж, өнгөрсөн 2022 онд 850 сая төгрөгөөр засвар шинэчлэлт хийхээр болж энэ мөнгөний 70 орчим хувийг нь "АСУД констракшн" ХХК авсан гэсэн. Санхүүг нь шийдсэн нь ажлыг нь шахаж шаардах хүнгүйгээс энэ хичээлийн жилд ч бид 560 орчим сурагч, 70 гаруй цэцэрлэгийн хүүхдүүдээ байрандаа авч чадахгүй нь.

Тиймээс салбар яамнаас энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж өгөхийг хүсч байна" гэлээ.

БЕТОН ХИЙЦ, НУРСАН ХАНЫГ ХИЙСЭН АЖИЛ 40 ХУВИЙН ЯВЦТАЙ СААТСАН

17 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг засварлах тендерт шалгарсан "АСУД констракшн" ХХК-тай холбогдож тодруулахад "Сургуулийн ажил ерөөсөө хийгдээгүй гэж хэлж болохгүй. Бетон хийц, нурсан ханыг хийж гүйцэтгээд дууссан. Одоо бэхжүүлэх химийн бодис дээр л ажил гацаад байгаа. Тендер анх зарлахдаа ч тэр, гаалийн заалт дээр ч тус химийн бодис дээр тусгай зөвшөөрөл авахгүй гэсэн заалттай байсан. Гэтэл Монголд анх удаа орж ирж байгаа бодис учраас гаалиас заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн.

Манай компани барилгын ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр тус химийн бодисын зөвшөөрлийг авахаар БОАЖЯ-руу хоёр ч удаа хүсэлт өгөөд, буцаагдсан.

Монголд тус заалтаар нэг л компани зөвшөөрөлтэй байгаа бөгөөд өчигдрөөс гаалийн бүрдүүлэлт хүсэлтээ өгөөд бодисоо авах гээд явж байгаа. Ажлаа ирэх долоо хоногоос хийнэ. Бэхжүүлэгч бодис ирчихвэл нураалт хийгдэхгүй учир 14 хоногт ажлаа амжуулж, хүүхдүүдийг энэ хичээлийн жилд багтаж сургуульд оруулах боломжтой. Наадмын өмнө бид хоёр удаа өргөтгөсөн хурал хийсэн.

Өрлөг шавар, бетоны ажил 100 хувь хийж дууссан.

Манайх үндсэндээ сургуулийн нурсан хэсгийг сэргээж, сэргээлт л хийх ёстой. Одоо ажлын явц 40 хувьтай байгаа. Бэхжүүлэлт хийгдчихвэл 14 хоног дотор л 100 хувийн гүйцэтгэлтэй болно. Бидний зүгээс ажлыг санаатай удаашруулаад хийхгүй байгаа зүйл байхгүй. Цахим дээрх нуралт үүссэн зураг хоёр жилийн өмнөх" гэлээ.

ӨНГӨРСӨН ӨВӨЛД ХИЧЭЭЛ ХҮЙТЭН СОЁЛЫН ТӨВД ОРЖЭЭ

Орхон аймагт байрлах тус сургууль хичээлийн хоёр байртай аж. Шинэ байрны өргөтгөл 280 сурагчийн багтаамжтай. Ийнхүү өргөтгөлийн цогцолбор байр ашиглалтад ороход цэцэрлэгийн 70 хүүхэд, бага бүлгийн 560 сурагч суралцаж байжээ. Улмаар байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж сургуулийн шинэ барилгад нуралт үүсч, сурагчид хичээллэх боломжгүй болсон. Түүнээс хойш гурав дахь хичээлийн жилдээ тус байрны засвар хийгдээгүй байгаа нь энэ.

Цогцолбор байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос гурван бүлгийн 90 сурагч өнгөрсөн өвөл соёлын төвдөө хичээллэсэн. Соёлын төв хүйтэн ч сургуулийн байр хүрэлцээгүй байгаа тул хичээллэхээс өөр аргагүйг тус сургуулийн захирал Н.Алтанцэцэг хэлж байсан юм.

Тиймээс ажил нь саатаад буй зөвшөөрлийг олгож, салбар яам нь орон нутгийн 600 хүүхдийн сурах эрх ашиг зөрчигдөж байгааг анхаарна уу!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-09 203.98.76.4

АЙ ХӨӨРХИЙ ЦӨМӨӨРӨӨ Л УЛААНБААТАРЛУУГАА ШАВААД Л….УБ-Д НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД ХҮРТЭЭМЖГҮЙ, ДЭД БҮТЭЦГҮЙ АВАРГА ТОМ СУМ СУУРИН БНАДАА. АДАГЛААД ХҮН АРД НЬ ЮМ ЮМНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ, ХАРИЛЦААНЫ СОЁЛГҮЙ

Avatar

Нэргүй 2023-08-09 150.129.143.211

850 сая төг ажилийг үндсэндээ 14 хоногт ш*** юм байна нэлээн төг унагаж байгаа юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж