Үерт өртсөн хороодын эрчим хүчийг бүрэн сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

Үерт өртсөн хороодын эрчим хүчийг бүрэн сэргээжээ

Үерт өртсөн хороодын эрчим хүчийг бүрэн сэргээжээ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-нд буусан үерийн улмаас аюулгүй байдлыг хангах зорилгоор 7000 орчим хэрэглэгчийн эрчим хүчийг түр хугацаагаар таслахаас аргагүй болсон юм.

Тэгвэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд өнгөрсөн өдрүүдэд ажиллаж, 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд үүссэн гэмтэл, саатлыг арилгаж, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээжээ. Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгсөн ба бэлдсэн даруйд сүлжээнд холбохоор шуурхай ажиллагааны бригад бэлэн байдалд ажиллаж байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр үерийн бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбох ажлын хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас шинээр суурьших айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг өнөөдрөөс /2023.08.08/ эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж